А.Н.Евсиков: Орос Монголын хамтарсан сургуульд шалгалтгүй элсэж, төлбөргүй суралцна

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТУУЛ

 

...“Өнөөдөр Монголын нийгэмд чанартай сайн сургуульд чансаатай суралцаж төгссөн хүүхэд хүнээс хоол гуйхгүй, танил тал, ах дүүс гэж гүйхгүйгээр ажилтай, албан тушаалтай явах боломж бүрджээ. Ийм нийгэмд хүн бүр үр хүүхдээ сайн сургуульд сургахсан, төлбөр мөнгийг нь яаж олох вэ хэмээн шаналж явдаг. Дундаж амьдралтай айл өрхийн хувьд хичээгээд ч өнөөдрийн хоол, өр зээлтэй амьдарч байгаа учраас хувийн сургуульд хүүхдээ сургаж, сайн боловсрол эзэмшүүлнэ гэдэг биелэхгүй мөрөөдөл. Гэтэл хотын захын сургууль “Улаанчулуутын хогийн цэг” гэж танигдсан газар Орос Монголын хамтарсан сургууль нээгдэж, энэ сургуульд суралцахыг хүссэн хүүхэд бүр хоёр улсын боловсролын стандартаар хичээллэнэ гэдэг СХД-ийн иргэдийн хувьд том боломж.

 Би энэ сургуульд хүүхдээ нэгдүгээр ангид оруулсандаа маш их баярлаж байгаа. Гэрийн даалгаврыг нь хийлгэх, хүүхэддээ цаг гаргахаас эхлээд маш их хичээж байгаа. Ирээдүйд миний бага хүү дэлхийн боловсролтой, эрдэм мэдлэгтэй монгол хүн болж өсөж хүмүүжнэ  гэдэгт итгэлтэй байна. Орос ахан дүүстээ баярлалаа гэж хэлье” хэмээн нэгэн аав бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

127 сурагч  ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж байна

Энэ бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу Улаанбаатар хотын алслагдсан гэр хорооллын бүс болох  “Толгойт”-ын IV хороонд байрлах  Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад сурах бичиг гардуулан өгөх ёслолын ажиллагааны үеэр эцэг эхчүүд, багш сурагчид сэтггэгдлээ хуваалцсан юм. 

Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том дүүргийн нэг. Тэр утгаараа хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа дүүргийн нэг. Энэ ажлын хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчилж, бяцхан сурагчдаа өнгөрсөн есдүгээр сард хүлээн авчээ. Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангийн 127 сурагч  ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж эхэлсэн байна. Энэ сарын 07-ны өдөр  тус сургуулийн бага ангийн сурагчдад зориулан ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас орос хэл, утга зохиол, математик, байгаль орчны хичээлийн 2400 сурах бичгийг ирүүлсэн бөгөөд тэдгээрийг 162 дугаар сургуулийн багш сурагчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болсон юм. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Хоёр улсын хамтарсан сургуульд хамран сургах тойргийн хүүхдүүд элсэнэ

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 162 дугаар сургууль 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон шинэ сургууль юм.  Сургуулийн номын сан болон анги танхимын тохижилт, суралцах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар харьцангуй сайн бүрдүүлж өгчээ. ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэж буй зургаан настнууд хичээлийн шинэ жилээ угтаад таван сарын нүүр үзэж байгаа ч оросоор мэндэлдэг, ойлгодог, асуусан асуултад өөрийнхөөрөө хариулдаг, дуу шүлгээр арвин авьяаслаг сурагчид болсон байна. Сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус харин хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлсэн учраас эцэг эхчүүд, сэтгэгдэл өндөр байна. Албан арга хэмжээнд оролцсон хүмүүст тус сургуулийн сурагчид сурсан дуу шүлгээ сонирхуулж, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж бэлэг барьсан байлаа. Сургалтын үйл ажиллагаа, сурагчдын хичээлийн явцтай танилцсан албаны хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм.

 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков: Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай жишиг сургууль байгуулна

-Одоогоор ОХУ-аас ирсэн багш нарын тоо их биш. Зөвхөн нэгдүгээр ангид элсэх сурагчдад хичээл заах цөөн тооны багш ирсэн. Цаашид ОХУ-ын боловсролын стандартаар хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдэх учраас багш нарын тоо нэмэгдэнэ. Өнөөдөр тус сургуулийн орчин нөхцөл, сурагч хүүхдүүдийн хичээлийн явцтай танилцаад үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Бид цаашид орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай жишиг сургууль байгуулахын төлөө олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

 

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: СХД-ийн боловсролын салбарт олон шинэчлэлийг хийх болно

-Улаанбаатар  хотын алслагдсан гэр хорооллын бүс болох  “Толгойт”-ын IV хороонд байрлах  Монгол-Оросын хамтарсан шинэ ерөнхий боловсролын 162 дугаар сургууль байгуулагдсан. Энэ том оюуны хөрөнгө оруулалтыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн ОХУ-ын боловсролын яамныхан болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков танд талархаж буйгаа илэрхийлж байна. СХД-т Кембриджийн хөтөлбөртэй сургууль байгуулах, Орос Монголын хамтарсан сургууль байгуулах, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулах зэрэг олон ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Цаашид ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсад нэн хэрэгтэй инженер техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бүхий л талаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд баярлалаа. Ингээд тус сургуулийн бяцхан сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй олгож байгаад баяртай байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье гэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин