Гантөмөрийн Түвдэндорж: Тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь удам судар, ёс уламжлалаа танин мэдэж эрхэмлэх юм

2024-02-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Зууны мэдээ” сонин 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 1980-аад оны 33 төлөөллийг онцлож цагаан сарын талаарх үзэл бодол, дурсамжийг сар шинийн босгон дээр хуваалцжээ. Энэхүү нийтлэлд багтсан Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндоржийн сэтгэгдлийг хуваалцая.

-Сар шинэ бол монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний баяр. Таны хувьд өсөж төрсөн нутаг орны уламжлалтай холбоотойгоор сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Манай гэр бүлийн хувьд монгол түмнийхээ жишгийн дагуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэж ирсэн. Хэдийгээр нийслэлд төрж өссөн боловч  эцэг, өвгөдийнхөө ёс заншил, гэр бүлийн уламжлалыг дагаж шинийн нэгэндээ өглөө эртлэн босож, зүг мөрөө гаргахаас эхэлнэ. Гэртээ золголтоо хийчихээд хамгийн өндөр настныхаасаа эхлэн золгож, хүндэтгэл үзүүлдэг байсан. Хүүхэд байхад аав, ээжийгээ дагаж ах дүү, хамаатныхаараа зочлох нь сайхан санагддаг байснаас сар шинийн баярын утга учир, ач холбогдлын талаар төдийлөн боддоггүй байжээ. Дараа нь боловсролын мөр хөөж гаднын улс оронд багагүй цагаан сарыг өнгөрүүлсэн. Хүний нутагт болж өнгөрсөн сар шинийн баярууд эх орон, эцэг эх гээд хайртай бүхнээ өөрийн эрхгүй сангалзахад хүргэдэг. Эрхэмлэх ёстой үнэт зүйл рүүгээ өнгийж харах ухаарлыг өгдөг. Энэ нь өөрөө цагаан сарын баярын цаадах ач холбогдол, мөн чанарын нэг тод илрэл болов уу. Хожим өөрөө том болж өрх гэр толгойлохын зэрэгцээ Монгол төрдөө зүтгээд ирэхээр үндэснийхээ энэ сайхан баярын утга учир, бэлгэ чанарыг илүү нарийн таньж, ёс жаягийн дагуу өргөн тэмдэглэхийг эрмэлздэг болсон.

-Сар шинэ гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд ордог бол?

Цагаан сар гэхээр надад гандан хавийн орчин, хоёр эмээ маань бодогдож байна.

Ээжийн маань ээж гандангийн хажууд Туулын  долдугаар гудамжинд гандан бараадаж амьдардаг байсан. Би хаяаа тэр гудамжаар очмоор санагдаад байдаг юм. Гэрт гал дээр хийсэн хоол, тогоонд жигнэсэн бууз их гоё санагдаж байна. Очих бүрд л ганданд суралцаж байгаа ламхай нар гэрээр нь дүүрэн,  эмээ өөрийн хүүхдүүд шиг тэдэнтэй хамт байхыг харах их гоё байдаг байсан. Эмээ бидэнд буян хэрхэн үйлдэх, яаж бурханд сунаж мөргөх, яаж хөвөнгөөр зулын гол ороож цөгцөнд хийх, шар тос хайлуулж зул хийх талаар зааж өгч байсан нь санаанд орж байна.

Манай аавын ээж их олон хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр болохоор цагаан сар их өргөн болно. Эмээ дээрээ очихоор хүний хөлд дараастай, олон хүн золгох гэж ирчихсэн байдаг. Оолуулаа болохоор жил болгон хамаатныхаа нэг шинэ хүнтэй танилцана даа.

-Үндэсний гэх онцлог чанар улам бүдгэрч даяарчлагдаж байгаа энэ үед 1980-аад оныхон бол цагаан сарын өв уламжлалыг тээгч, үр хойч үедээ ач холбогдлыг нь таниулах үүрэг хүлээж буй онцгой үеийнхэн гэж хэлж болно. Энэ үүргээ хэрхэн харж, биелүүлдэг вэ?

-Сар шинийн баяр бол Монголчуудын оюун санааны дархлаа болохын зэрэгцээ соёлын биет болон биет бус олон өвийг өөртөө тээсэн хамгийн чухал баярын нэг. Улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа нь удам судраа, ёс заншлаа танин мэдэж, түүнийг эрхэмлэж явахад оршдог гэж хувьдаа боддог. Тийм учраас  ураг төрлөө мэдэлцэхийн зэрэгцээ ялангуяа багачуудад мэндлэх, хүндлэх ёсыг таниулах, үндэсний дээл хувцасаа зүй зохистой эдэлж хэрэглүүлэхийг үлгэрлэх, өөрсдөө эртнээс нааш уламжлагдаж ирсэн ёс жаягийг ахмад үеэсээ суралцах гээд ач холбогдлын хувьд асар өндөр юм. Тэгээд ч монгол хүн бэлгээрээ гэдэгчлэн шинэ сардаа бэлгэтэй үгсийг хэлэлцэж, сайн сайхныг бодож, элбэг дэлбэг хаврын тэргүүн сараа угтдаг учраас тухайн жилийнхээ өнгийг энэ баяраар тодорхойлж, халуун ам бүлээрээ угтаж, тэмдэглэхийг хичээдэг.

Гарч буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилд Монгол хүн бүр элбэг дэлбэг, элэг бүтэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

 

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

13 цаг 54 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

15 цаг 2 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

15 цаг 6 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

15 цаг 11 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

15 цаг 15 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

2024-04-26
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2024-04-26
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2024-04-26
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

2024-04-26