Улстөрч,багш Б.Болор

2024-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 4-нд төрсөн өдөр  нь тохиож буй Орос гуравдугаар сургуулийн захирал, багш, улстөрч Б.Болорыг онцолж байна.

 

Түүний түүх

Архангай аймгийн уугуул тэрбээр 1997 онд Бельгийн вант улсын Европын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гадаадад боловсрол эзэмшиж ирээд төрийн өмчит “НИК” компанид гадаад харилцааны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж хожим нь аялал жуулчлалын салбарт дориун амжилттай ажилласан гэдэг. “Гарьд тур” компанийг байгуулан богино хугацаанд олонд танигдах том компани болгож хөл дээр нь босгосон билээ. Англи, орос, франц хэлтэй учраас аялал жуулчлалын салбарт төвөггүйхэн амжилт олсон гэдэг.

Ингээд аялал жуулчлалын салбараасаа улс төр рүү орсон.  2001 онд АН-д гишүүнээр элссэнээр түүний улс төрийн карьерийн эхлэл тавигдсан гэж болно. УИХ-ын гишүүн, дэд сайд, сайд гээд дэвшиж ажилласан. Үүнээс гадна Б.Болор 2006 - 2008 онд “Тиара” Монголиа төслийн удирдагч, 2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч гээд улс төрчийн хувьд боломжийн төвшинд ажилласан гэж намынхан нь дүгнэдэг. 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр Төсвийн байнгын хорооны даргын албыг мөн давхар хашиж байсан билээ.

 

Б.Болорын бахархал

Түүний өвөө Сэд-Очир нь Архангай аймгийн бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан төрийн томоохон зүтгэлтэн байсан. Тухайн үеийн Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажиллаж байж. Харин түүний аав Баярбаатар Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ тухайгаа Болор сайд “Гурван үеийн сайд гэдэг ховор хувь тохиол” хэмээн бахархдаг юм билээ.

 

Хобби

 

Тэрбээр спорт сонирхдог, бараг л бүх төрлөөр нь хичээллэдэг бас идэвхтэй дэмжигч нь. Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний тэргүүнээр нэг хэсэг ажиллаж байсан түүхтэй.  Мөн Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.  Мөн тэрбээр 11 настайгаасаа хойш цуглуулсан хөл бөмбөг, хоккейчдийн зургаар хийсэн олон альбомоо одоо хэр нь хадгалж байдаг аж. Гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт чамгүй мэдлэг, туршлага хуримтлуулсан гэдэг тодотголтой тэрбээр одоо Монголын боловсролын салбарт жирийн нэгэн багшаас ажлаа эхлэн зүтгэж байна.

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

15 цаг 33 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

15 цаг 36 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

15 цаг 41 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

15 цаг 48 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

16 цаг 37 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

17 цаг 5 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

17 цаг 32 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

18 цаг 20 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

18 цаг 23 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

18 цаг 29 мин