Германд дунд ангийн сурагч 2.3 кг жинтэй цүнх үүрдэг

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Бага ангийн хүүхдүүд өдөрт дунджаар 4-5 цагийн хичээлтэй байдаг.  Энэ хугацаанд орох хичээлүүдийн ном, дэвтэр, үзэг, балны сав, аяга таваг, бэлтгэлийн хувцас зэргийг цүнхэндээ хийхээс өөр сонголтгүй билээ. Бид өмнөх дугаартаа хоёрдугаар ангийн Д.Мишээл охины хичээлийн хэрэглэлд задаргаа хийж, жинлэж үзсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа олон улсад хүүхдийн цүнхэнд ямар стандарт мөрддөг тухай болон хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх тухай мэдээлэл хүргэхээр зорилоо.

 

Хүнд цүнх үүрснээс болж нуруу бөгтийх аюултай

Манай улсын хувьд хүүхдийн цүнхэнд тавьсан тогтсон стандарт байдаг. Таван жилийн өмнө энэ сэдвийн тухай бичиж байхад мөн л стандарт байхгүй гэж байв.

Харин НЭМҮТ-ээс хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг ажээ. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжих нь тун хэцүү. 6-7 настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдаг. Гэтэл хоёрдугаар ангийн хүүхэд гурван кг цүнх үүрч байгаа нь хоёр дахин их жинтэй цүнх үүрч байна гэсэн үг. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн "Миний хүү энэ жил гуравдугаар ангид орсон. Цүнхэнд нь хичээлийн дөрвөн ном хийхэд л нэлээд хүнд болж байна. Анги ахих тусам ном, дэвтэр нь нэмэгдэнэ. Дөнгөж найман настай хүүхэд 6-7 кг цүнх үүрнэ гэдэг эрүүл мэндийн хувьд аюултай. Тиймээс хүүхдээ хүргэж өгч, авахдаа байнга цүнхийг нь барьж явдаг. Хүүхдэд олон хүнд ном өгч явуулснаас багш нь тухайн өдрийн хичээлийг нь тухай бүрд нь цаасан дээр хэвлээд өгчихөж байвал амар санагдах юм” гэж байлаа. Тэгвэл Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Судалгаанд оролцсон сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг гэсэн хариулт өгчээ. Харин хүний их эмч, нуруу нугасны зөвлөх  Б.Бурмаа "Хүүхдүүд хэт хүнд цүнх үүрснээс болж бөгтөр болдог. Нэгэнт бөгтөр болсон бол засахад тун хэцүү. Цаашлаад нурууны суулт, булчин чангарах зэрэг гажгууд биед илэрч эхэлдэг. Тиймээс аль болох хөнгөн цүнх үүрэх ёстой. Мөн хичээлдээ явахдаа хүнд цүнх үүрч гарсан хүүхэд сургуульдаа очихдоо зан төлөв нь өөрчлөгдөж, ядрах мэдрэмж төрснөөс үүдэн хичээлээ ойлгохгүй, нойрмоглодог. Энэ нь сурлагын чанарт нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан байдаг” гэсэн юм.

 

ДЭМБ: Хүнд цүнх үүрэх нь мэдрэлийн системд нөлөөлнө

 

Германд хүүхдийн нуруу бөгтийх, хазайхаас сэргийлж сурагчийн цүнхэнд стандарт тогтоожээ. Үүнд нэг ба хоёрдугаар ангийн сурагчид 1.3-1.7 кг-тай цүнх үүрэхээр заасан байна. Харин дунд ангийн сурагчид  2-3.2 кг, ахлах ангийнхан 3.5-4.8 кг цүнх үүрэх ёстой гэж стандарт бий. АНУ-ын “New York” их сургуулийн багш, доктор Robert Delgado-ийн зөвлөснөөр “Хүүхэд хүнд жинтэй цүнх үүрснээр урагшаа толгойгоо тонгойн бүх жингээ нуруун дээрээ жигд бусаар хуваарилан булчиндаа хэт их ачаалал өгдөг, энэ нь биеийг хэвийн бус хэлбэрт оруулж эхэлдэг. Хэдийгээр шууд мэдрэгдэхгүй ч урт хугацаандаа мэдрэлийн системд нөлөөлдөг. Тиймээс хүүхдийн жин өндөрт тохирсон хоёр мөртэй нурууны хамгаалалтын зөөлөвчтэй, нуруунаас хөлөргөж чийг татахгүй, хөнгөн, нурууны ачаалал тэнцвэржүүлэх цээжний болон бүсэлхийн оосортой цүнх сонгоорой” гэсэн байна. Дэлхийн улс орнууд сурагч цүнхэнд стандарт тогтоосон байдаг бөгөөд энэ тоо жилээс жилд өссөөр байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар хүүхдийн ясжилтын процесс явагдаагүй байдагтай холбоотойгоор сурагчдын цүнх тухайн хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс илүү хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ядралт, булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нурууны өвчлөл, мөрний тойрог зэрэгт сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсантай холбоотой юм.

Тэгвэл Ерөнхий боловсролын бодлогын газрын мэдээлснээр Монгол Улс 2018 онд сурагчдын цүнхний жингийн судалгааг I-V ангийн сурагчдын дунд хийжээ. Ингэхэд I ангийн сурагч дунджаар 3 кг 145 гр, II ангийн сурагч 3 кг 74 гр, III ангийн сурагч 3 кг 212 гр, IV ангийн сурагч 3 кг 127 гр, V ангийн сурагч 3 кг 765 гр цүнх үүрдэг гэсэн судалгааны дүн гарсан байна. Энэ нь манай  улсын бага ангийн сурагчид хэт хүнд цүнх үүрдэг гэдгийг харуулж буй юм.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Нийслэлийн 12 дугаар сургуулийн бага ангийн багш С.Батцэцэг:  Цүнхний жинд стандарт тогтоох нь зөв

-Би энэ жил хоёрдугаар ангитай. Хичээлийн хувьд өдөрт 4-5 цаг ордог. Хүүхдүүдийнхээ цүнхийг өргөөд үзэхэд гурван кг орчим байх шиг байдаг. Энэ нь дөнгөж 7-8 настай хүүхдэд хүнд жин. Ялангуяа жин багатай, намхан хүүхдүүдийн хувьд цүнхээ даахад хэцүү шүү дээ. Тиймээс цүнхний жинд стандарт тогтоох нь зөв. Үүнийг харьяа яам, байгууллагууд анхааралдаа аваасай. Ядаж биеийн тамирын хувцас болоод хүнд номнуудаа ангидаа үлдээж болохоор зохицуулалт хийгээд өгвөл сайн байна.

 

“Нийгмийн боловсрол” ТББ-ын тэргүүн С.Бат-Өлзий:  Цахим ном ашиглая

-Манай төрийн бус байгууллага байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд бага ангийн сурагчийн цүнхний жинд судалгаа хийж үзсэн. Ингэхэд бага ангийн хүүхэд хоёр дахин хүнд цүнх үүрч байгаа нь тогтоогдсон. Тиймээс стандарт тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд хүүхэд заавал хүнд ном авч явахгүйгээр шийдэх гарц бий. Жишээлбэл цахим ном ашиглаж болно. Мөн хичээлийн дэвтэр, хувцас, хоолны аяга халбагаа ангидаа үлдээх тусгай шүүгээ байж болно шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)

 

"Иргэд хогоо ангилж дахвираар нь ялгаж сурсан"

Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэ

1 цаг 3 мин
"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ

1 цаг 8 мин
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруу

1 цаг 13 мин
Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд

1 цаг 18 мин
Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...

1 цаг 23 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилогчид “гарааны зурхай” руу хөдөллөө. Хэдэн горилогч явааг хэлэхэд хэцүү.

1 цаг 28 мин
О.Цогтгэрэл: Эрх баригчид сонсгол хийх дургүй байна

Хуваарь ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдах байсан ч эрх баригч намын бүлэг хуралдсангүй. 

1 цаг 33 мин
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдл

1 цаг 38 мин
“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонго

1 цаг 43 мин
Медальд аргамжаатай монголчууд

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Ирг

14 цаг 0 мин