Автомашины замын хөдөлгөөнд оролцох дугаарын хязгаарлалтыг цуцаллаа

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа. Уг дугаарын хязгаарлалтын хугацаа өнөөдөр дуусах юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 29-ноос эхлэн иргэдээс  уг арга хэмжээг цаашид сунгах тал дээр  санал авсан. Уг санал асуулга гурван өдрийн турш үргэлжилж, өнөөдрийн  17:00 цагт хаагдлаа. Энэ хугацаанд 7863 иргэн  санал асуулгад оролцсоноос 55 хувь нь тэгш, сондгойгоор  автомашин  замын хөдөлгөөнд  оролцох  хязгаарлалтыг дэмжихгүй гэж хариулсан байна. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг мэдээллээ. Ингэснээр маргаашаас хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт, 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт, 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

30 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

34 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

39 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

45 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

1 цаг 35 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

2 цаг 3 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

2 цаг 29 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

3 цаг 18 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

3 цаг 20 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

3 цаг 27 мин