ЦУОШГ:Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

ЦУОШГ-аас ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.Тодруулбал, хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

4 цаг 30 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

4 цаг 34 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

4 цаг 39 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

4 цаг 45 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

5 цаг 35 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

6 цаг 3 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

6 цаг 29 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

7 цаг 17 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

7 цаг 20 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

7 цаг 27 мин