Олон улсын А зэрэглэлийн шүүгч, дасгалжуулагч, З.Сүхчулуун

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 31-нд төрсөн өдөр  нь тохиож буй олон улсын жүдо бөхийн А зэрэглэлийн шүүгч, дасгалжуулагч, тамирчин З.Сүхчулууныг онцолж байна. Тэрбээр 1987  онд Улаанбаатар хотод төржээ. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний  мөнгө, хүрэл медальт

З.Сүхчулуун нь 14 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ.Тэрбээр энэ тухай “Тамирчин хүн авхаалж, самбаа, сахилга батаас гадна уйгагүй хөдөлмөрийн үр дүн дүнд амжилтад хүрдэг. Дасгалжуулагчаар ажиллахдаа тамирчин бүрийн барилдаанд таарсан мэхийг өөрт нь дадал болгоход түлхүү анхаардаг байсан. Мөн тухайн тамирчин барилдааны явцад юун дээр алдаж байна түүн дээр нь чиглэж ажилладаг” гэсэн юм.

 

“Олимпийн наадмыг шүүх  мөрөөдөлтэй”

2023 дөрөвдүгээр сарын 4-нд  Жүдо бөхийн олон улсын “А” болон “Б” зэрэглэлийн шүүгчийн шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгаруулалтад манай улсаас самбо бөхийн дэлхийн аварга Х.Батхишиг,  улсын шүүгч З.Сүхчулуун нар оролцож олон улсын шүүгчийн болзол хангасан юм. Ийнхүү тэрбээр  “IJF”-ны шүүгч болсон. Мөн тэрбээр Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байна.  Тэрбээр “Цаашдаа илүү их хөгжиж, дэвшихийг хүсдэг.  Олимпийн наадмыг шүүх  мөрөөдөлтэй. Мөн Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүний хувьд олимп,  дэлхийн  аварга шалгаруулах  тэмцээний  ажлын хэсэгт ажиллах зорилготой” гэсэн юм.

 

Боловсрол:

 

1995-2005 онд Нийслэлийн Тэргүүний 76-р дунд ерөнхий боловсролын дунд сургуульд суралцан,

 2001 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.

2005-2009 онд ҮБТДС-д жүдо бөхийн багш дасгалжуулагч мэргэжилээр бакалаврын зэрэг хамгаалсан.

-2011-2013 онд ҮБТДС-ын жүдо бөхийн багш дасгалжуулагч, Кюү-даны хэрэгжилтэнд хийсэн судалгаа сэдвээр Магистрын зэрэг хамгаалсан.

2009-2014 онд Төрөлжсөн Сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн багш дасгалжуулагч

2011-2015 онд Монголын жүдо бөхийн холбооны менежер,

 2014-2017 онд “Тод-Сүх” клубын үүсгэн байгуулагч, дасгалжуулагч,

2018-2019 оны  аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Монголын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал,

2019-2022 он хүртэл Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг хариуцсан захирал,

2022 оны  зургадугаар сараас одоог хүртэл “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадам Зохион Байгуулах Хороо ХК-д ажиллаж байна.

З.Сүхчулуун нь тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хувьд олон улсын тэмцээнүүдэд  амжилттай оролцсон.

Амжилтууд:

 

2004 оны Өсвөр үеийн жүдо бөхийн УАШТ-ний алтан медаль 

2006 оны Өсвөр үеийн самбо бөхийн УАШТ-ний алтан медаль 

2006 оны Залуучуудын самбо бөхийн УАШТ-ний мөнгөн медаль 

2006 оны Залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр 

2007 оны Залуучуудын самбо бөхийн УАШТ-ний мөнгөн медаль 

 2007 оны Залуучуудын самбо бөхийн Ази тивийн АШТ-ний мөнгөн медаль

2007 оны Залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 5-р байр

2007 онд Спортын мастер

2008 оны Шигшээ багийн нэрэмжит тэмцээний хүрэл медаль

2009 оны HONG KONG-2009 жүдо бөхийн олон улсын тэмцээний хүрэл медаль Ø 2009 оны Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний алтан медаль

2009 оны Байлдааны самбо бөхийн олон улсын тэмцээний мөнгөн медаль

2009 оны Самбо бөхийн дэлхийн цолмын АШТ-ний хүрэл медаль

2010 оны Самбо бөхийн ОУТ-ний алтан медаль

2010 оны Жүдо бөхийн ОУТ-ний хүрэл медаль

2011 оны Самбо бөхийн самбо бөхийн Зүүн азиийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2011 оны Байлдааны самбо бөхийн самбо бөхийн Зүүн азиийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2012 оны Самбо бөхийн Зүүн азиийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2012 оны Байлдааны самбо бөхийн Зүүн азиийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

2012 оны Байлдааны самбо бөхийн олон улсын тэмцээний алтан медаль

2013 оны Жүдо бөхийн HONG KONG-2013 олон улсын тэмцээний алтан медаль

2013 оны Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

2013 оны Байлдааны самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргасан.

2013 онд ОУХМ .

2014 оны Жюү Жицү бөхийн УАШТ-ний алтан медаль Ажилласан байдал:

2011 онд Үндэсний шүүгч.

-2012 онд Азийн хүүхдийн их наадам “Саха-2012” шүүгчээр ажилласан.

-2013 онд Улсын шүүгч. Ø 2019 онд Азийн жүдо бөхийн холбооны спорт хэлтсийн сургалтад хамрагдаж “Б” зэрэглэлийн ажилтан.

-2019 онд Олон улсын “Б” зэрэглэлийн шүүгч.

-2019 оны Өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулдах тэмцээнд Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

-2022 оны Казахстан улсад зохион байгуулагдсан “Нурсултан-2022” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

-2022 оны Казахстан улсад зохион байгуулагдсан “Актау-2022” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн нээлттэй тэмцээнд Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

-2022 оны Ливан улсад зохион байгуулагдсан “Zouk Mikhael-2022” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн нээлттэй тэмцээнд Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

-2023 онд Олон улсын Жүдо бөхийн холбооны “А” зэрэглэлийн шүүгч.

-2023 оны Казахстан улсад зохион байгуулагдсан “Актау-2022” Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн нээлттэй тэмцээнд Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

-2023 оны өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч

-2023 оны БНСУ-ын Чежү хотноо зохион байгуулагдсан “ЧЕЖҮ КАП” тэмцээнд шүүгчээр тус тус ажиллаад байна.

-2011-2022 онуудад Монгол улсад зохион байгуулагдсан жүдо бөх, самбо бөхийн уралдаан тэмцээнүүдийг шүүн явуулсан.

-2006 он, 2014 он, 2018 онуудад зохион байгуулагдсан Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн зохион байгуулах хороо ажилласан.

- “Чингис Хаан” дэлхийн цомд хоёр удаа, “Чингис Хаан” Гранд-При тэмцээнд дөрвөн удаа ажилласан.

 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

14 цаг 10 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

14 цаг 13 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

14 цаг 18 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

14 цаг 25 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

15 цаг 14 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

15 цаг 42 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

16 цаг 8 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

16 цаг 57 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

17 цаг 0 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

17 цаг 6 мин