Б.Жавхлан:Манай улсад даатгалын зах зээл хамгийн сул хөгжсөн

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.  Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Даатгалтын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улс орны  санхүүгийн зах зээлд банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн гурван тулгуур суваг байдаг.  Үүний дагуу чиглэл бүрийн үүргийг  бүрэн гүйцэтгэвэл санхүүгийн зах зээл тогтвортой байна.  Өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн сул хөгжсөн зах зээл бол даатгалын зах зээл. Үүнийг хоёр  үзүүлэлтээр хэмждэг. Нэгдүгээрт, даатгалын зах зээлийн идэвхжил буюу  нийт даатгалын хураамжийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй хувь хэмжээ.  Олон улсад энэ нь  6-7 хувь байдаг бол манайд  0.6 хувь байна. Хоёрдугаарт,  даатгалын хураамжийг нэг хүнд ноогдож буй ноогдлоор нь хэмждэг. Энэ нь  манай улсын хувьд 87.8 мянган төгрөг.  Энэ нь олон улсын дунджаар 200-300 ам.доллар  гэсэн үг. Үүнийг харьцуулахад 7-8 дахин бага байна. Энэ хоёр үзүүлэлт сул байх тусам даатгалын зах зээлийн эрсдэл төрд ирж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр буюу аливаа гамшиг ослын эрсдэлүүд төсөв дээр ирэх магадлал өндөр байгаа юм.  Тиймээс цаашид энэ эрсдлийг  бууруулах, даатгалын зах зээлийг идэвхжүүлэх, иргэд, ААН-үүдийн даатгалд хамрагдах мэдлэгийг сайжруулах, төрөөс зохицуулалт хийж өгөх мөн даатгалын компаниудын санхүүгийн, нөхөн төлбөрийн хариуцлагыг идэвхжүүлэх шаардлага гарч ирж байна.

22 салбар хуулинд Албан даатгалын заалтууд байдаг ч эдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэл муу байдаг учраас энэ салбар хөгжиж чадахгүй байна. Тийм учраас Даатгалын хууль, Даатгалын зуучлалын хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль мөн Гамшгийн болон ослын үеийн даатгалын тухай хуулиудыг мэргэжлийн байгууллага болох СЗХ-оос Сангийн яамтай хамтран хэлэлцүүлэхэд бэлэн болж байна. Чуулган эхэлмэгц энэ хуулийг өргөн барьж, ойрын хугацаанд батлах шаардлагатай болж ирж байгаа" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

6 цаг 47 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

6 цаг 51 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

6 цаг 56 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

7 цаг 2 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

7 цаг 52 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

8 цаг 20 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

8 цаг 46 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

9 цаг 35 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

9 цаг 37 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

9 цаг 44 мин