Францын тариачид Женев, Парис хотыг холбосон хурдны замыг хаажээ

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Францын тариачид Европын холбоо болон Украины хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох тухай хэлэлцээрийг эсэргүүцэж, Женев, Парисыг холбодог цорын ганц хурдны зам руу орох хаалгыг хаасан тухай Новости агентлаг мэдээлэв.

 Тэд хөдөө аж ахуйн салбарт төрөөс явуулж буй бодлогыг буруушааж байгаа юм. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, усалгааны зориулалтаар ашиглах усыг хязгаарлах, дизель түлшний үнийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах хязгаарлалт, үйлдвэрлэлд татварын дарамт нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсаад байгаа нь энэ.

Швейцартай хиллэдэг Францын Хауте-Савой мужийн фермерүүд хурдны замын үүдэнд чиргүүл, цистерн бүхий хэд хэдэн трактор байрлуулж, замыг бүрэн хаажээ. 30 орчим тариачид шарсан мах, шар айраг барин зогсоод хөгжим сонсох болжээ. Чиргүүлүүдийн нэг дээр "түлшний үнэ нэмэгдсэн нь хүн бүрт хамаатай" гэсэн бичгийг наажээ.

"Газ, цахилгаан, дизель гээд бүх төрлийн түлшний үнэ нэмэгдэж байна. Биднийг сонсох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэдгээ тэрбээр нэмж хэлэв.

Францын Хөдөө аж ахуйн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо (FNSEA) болон Jeunes Agriculteurs үйлдвэрчний эвлэл Парис хотыг бүрэн бүслэхээр төлөвлөж байгаа. Энэ ажил дор хаяж тав хоног үргэлжилнэ хэмээн мэдэгджээ. Тэд мөн Парисын хоёр гол нисэх онгоцны буудал болон хамгийн том хүнсний зах орчимд эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэд Ерөнхий сайд Габриэль Атталын санал болгосон арга хэмжээг хангалтгүй, тариачдын эсэргүүцлийн цар хүрээтэй харьцуулшгүй гэж үзжээ.

Одоогоор энэхүү үйл ажиллагааг хяналтдаа байлгах үүднээс 15 мянга гаруй цагдаа ажиллаж байгаа юм. Албан тушаалаа аваад хоёр долоо хонож буй Ерөнхий сайд баасан гарагийн орой тариачдыг тайвшруулж, эсэргүүцлийг зогсоохоор тодорхой оролдлого хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Хамгийн гол нь тэрбээр тариаланчдын жагсаалын гол шалтгаан болсон газар тариалангийн зориулалтаар ашигласан дизель түлшний татварыг нэмэгдүүлэхээс татгалзах болно хэмээн мэдэгджээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7265)

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин