Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүүхэд, залууст ээлтэй байж чадаж байна уу

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-Үнэлгээг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэснээ танилцууллаа-

Д.АРИУН

Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд бага насны хүүхдийн хөгжил, өсвөр үе залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээг уялдуулахад тулгамдаж буй асуудлыг илрүүлж, хэрэгцээг тогтоох үнэлгээг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн.

Уг үнэлгээний тайланг өнөөдөр /2024-01-25/ албан ёсоор танилцуулсан юм. Тайлангаас харахад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих асуудал болон өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулах асуудал эрх зүйн орчин бодлогын хувьд харьцангуй дэмжлэгтэй байна. Харин яг хэрэгжилтийн шатандаа анхан шатны нэгждээ анхаарах, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр чадавхжуулж сургах, стандарт журам, заавраар хангах, үйлчилгээний орчныг бүрдүүлэх, бага насны хүүхдэд аюулгүй, өсвөр үеийнхэнд ээлтэй тэдний эрхийг хамгаалсан, нууцыг хадгалсан, хэрэгцээнд нийцсэн байдлаар хөгжүүлж өргөжүүлэх, санхүүжилтийг эрүүл хүүхдийн хяналт, бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгцээтэй юм байна. Мөн эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд тэднийг мэдээллээр хангах, хүүхдээ асрах дадалд сургах шаардлагатай.

Үнэлгээний багийнхны дүгнэлтээр өсвөр насныхан өрх, сумын эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авах нь хангалтгүй гэсэн үнэлгээ гарчээ. Тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн бойжилт, бэлгийн боловсрол, архи тамхины хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал тулгамддаг.

Гэтэл уг асуудлаар өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандах нь цөөн, нөгөө талдаа анхан шатны тусламж үйлчилгээний эмч нарын ур чадвар дутмаг байгаа нь хүүхдүүд хувийн эмнэлэгт хандах шалтгаан болж байна.

Бага насны буюу 0-3 насны хүүхдүүд эрүүл мэндийн ажилтны хяналтад байдаг ба хөгжлийн судалгааг нь “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн доторх асуумжийн дагуу гэр бүл, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран хянадаг байхаар бодлогын түвшинд шийдвэрлэсэн ч хэрэгжилтийн явц тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ нь өвчлөл их байгаагаас шалтгаалж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчдын ачаалал нэмэгдэж бага насны хүүхдийн хөгжлийг хянах, зөвлөгөө өгөх боломж хомс болсон зэрэг дүгнэлтийг үнэлгээний багийнхан танилцуулав.

"Иргэд хогоо ангилж дахвираар нь ялгаж сурсан"

Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэ

47 мин
"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ

52 мин
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруу

57 мин
Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд

1 цаг 2 мин
Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Ер нь бол аль ч намын хувьд “...Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “...

1 цаг 7 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр горилогчид “гарааны зурхай” руу хөдөллөө. Хэдэн горилогч явааг хэлэхэд хэцүү.

1 цаг 12 мин
О.Цогтгэрэл: Эрх баригчид сонсгол хийх дургүй байна

Хуваарь ёсоор өчигдөр намын бүлгүүд хуралдах байсан ч эрх баригч намын бүлэг хуралдсангүй. 

1 цаг 17 мин
Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдл

1 цаг 22 мин
“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Монгол Улсын иргэн Х 37 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамт Солонго

1 цаг 27 мин
Медальд аргамжаатай монголчууд

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Ирг

13 цаг 44 мин