ASEZ-н залуучууд Баруун Сонсголонгийн гудамжны замын цас, мөс цэвэрлэлээ

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах зорилгоор ASEZ-н 90 орчим гишүүн, дэмжигч нэгдэж, Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Баруун Сонсголонгийн гудамжны нэг км орчим талбайд явган хүний замын цас, мөсийг өнгөрсөн Ням гарагт (2024.01.28) цэвэрлэв.

Цас ихээр орж, эрс хүйтэрч байгаа тул хальтаргаа гулгааны асуудалд онцгойлон анхаарал тавих шаардлагатай хэмжээнд хүрээд байгаа энэ үед сурагчид явганаар зорчдог тус гудамж орчимд орсон цас хөлдөж, иргэдийн тав тухыг алдагдуулан, осол аваар гарах эрсдэл нэмэгдсээр байдаг тул тэд энэхүү үйл ажиллагааг өрнүүлжээ.

Тус үйл ажиллагаанд оролцсон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хөндлөнгийн төрийн бус байгууллагын тэргүүн Д. Баярмаа, “ASEZ WAO багийнхан Монгол оронд маань маш олон сайн дурын үйл ажиллагаа хийдэг юм байна. Нийт залуучууддаа уриалахад ASEZ WAO-тай нэгдээд сайн дурын үйл ажиллагаанд улам олуулаа нэгдэж оролцоосой гэж хүсэж байна. Солонгосоос зорьж ирээд энэ үйл ажиллагаанд манлайлан оролцож байгаа солонгос сайн дурын ажилчид, ASEZ WAO багийн хамт олонд маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

“ASEZ WAO-н сайн дурын залуучууд нийгмийн хариуцлагын хүрээнд манай 7-р дунд сургуулийн орчимд цэвэрлэгээ хийх саналыг тавьсны дагуу Хан-Уул дүүргийн ЗДТГ болон ASEZ WAO хамтран энэ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. ASEZ WAO-н сайн дурын залуучууддаа ажлын их амжилт хүсэн ерөөе” хэмээн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн н.Эрдэнэбаяр оролцогч залуучуудад урам хайрлаж, талархлаа илэрхийлсэн юм.

Жавар хайрсан хүйтнийг үл ажран залуу хүний халуун сэтгэл, эрч хүч, хүсэл зоригоор хөлдсөн цас, мөсийг хичээнгүйлэн цэвэрлэж байгаа ASEZ WAO-н гишүүн Ким Да Ын, “ASEZ WAO-н ажилчин залуучуудын сайн дурын ажлынхаа хүрээнд Монголд ирээд монгол ажилчин залуучуудтай хамт өнөөдрийн сайн дурын ажилд оролцож байгаадаа туйлын баяртай байна. ASEZ WAO нь дэлхий дахины сайн дурын ажлаа 7744 дахь удаагаа  зохион явуулж  байна. Сургуулийн орчин тойрны цас, мөсийг хагалж цэвэрлэх бидний багахан ажлаар 7-р сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй сургуульдаа яваасай гэсэн сэтгэлээ шингээн хичээнгүйлэн ажиллана” гэсэн бол ASEZ WAO-н өөр нэг гишүүн, “89-р сургууль болон 7-р сургуулийн сурагчид, эцэг эхчүүд гээд олон хүн явдаг энэ замын цас, мөсийг арилгаж, замыг нь аюулгүй болгон цэвэрлэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Хан-Уул дүүргийн 10-р хорооны нэгэн иргэн хэлэхдээ, “Би гэрээсээ гараад Буянт-Ухаа зах руу явж байна. Нисэхийн яг энэ хэсэг бол өглөө, оройд явган хүний замаар хүүхдээ дагуулаад явахаар хальтарч унаад хэцүү байдаг. Үүнийг улсаас цэвэрлэж өгөхгүй байхад ASEZ WAO-н халуун сэтгэлтэй залуучууд нэгдээд, ингэж цэвэрлэж өгч байгаад маш их баяртай байна” гэв. 

 “Бүс нутгийн байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд нийт иргэдийн сонирхол, оролцоо шаардлагатай байдаг. Өнөөдрийн үйл ажиллагаа нь зөвхөн залуучууд төдийгүй нийгмийн бүх давхаргынханд сайн үлгэр жишээ болоод дуусахгүй байгаль орчин хамгаалах хөдөлгөөний сайхан жишээ болно гэдэгт найдаж байна. Түүнчлэн энэ өдрийн арга хэмжээнд Солонгос улсаас зорьж ирсэн гишүүд ч оролцсон нь ASEZ WAO нь байгаль орчин хайрлан хамгаалах үйлсэд оролцож байдгийг харуулсан тод жишээ боллоо” хэмээн ASEZ WAO-н албаны хүн тус ажлыг дүгнэн хэллээ. 

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ийн ажилчин залуучуудын сайн дурын баг болох ASEZ WAO нь өнгөрсөн оны 7-р сард ч мөн Туул ​​голын эрэг орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Богдхан уул, Баянзүрх дүүргийн Чулуун-Овоо, Сансар, Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын бүс нутаг, Чингэлтэй  дүүргийн Улсын их дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв зэрэг олон газар сайн дурын хөдөлгөөн өрнүүлж, тав тухтай орчныг бүрдүүлжээ. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах нэгдсэн эмнэлэгт амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг эмчлэх эмнэлгийн хэрэгсэл, эм тариа хандивлаж байжээ. Өвлийн улиралд гэр хорооллын айлууд нүүрс түлдгээс болж агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо хурдацтай нэмэгдэж байсан тухайн үед энэхүү хандив цаг үеэ олсон арга хэмжээ болсноороо онцлогтой юм байна.

ASEZ WAO-ын үйл ажиллагаанууд дэлхийн улс орнуудад зогсолтгүй өрнөж байдаг аж. Саяхан Перугийн Байгаль орчны яамтай хамтран ажиллаж Перу болон Солонгос улсад байгаль орчны концерт, уулзалт форумуудыг тус тус зохион байгуулж, иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн боловсролыг дэмжих, нийгмийн халамжийг дэмжих, яаралтай тусламж үзүүлэх, соёлын солилцоот хөтөлбөр зэрэг олон салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ алдаршаад байгаа юм байна. Үүний үр дүнд дэлхийн өнцөг булан бүрийн засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас шагнал хүртэж байгаа бөгөөд томоохноос дурдвал АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (сайн дурын ажлын тэргүүн дээд шагнал), Перугийн Хунин мужийн захирагчийн тогтоол, Филиппиний Лейте мужийн амбан захирагчийн талархал, Энэтхэгийн Ахмаднагар хотын захирагчийн өргөмжлөл, АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн тунхаг бичиг зэргээр шагнуулжээ. Мөн байгаль орчны олон улсын шагнал болох Green World (Ногоон ертөнц) шагнал, Green apple (Ногоон алим) шагналыг хүртэж, Ambassador of Green World (Ногоон ертөнцийн элч)-ээр томилогдсон юм байна.

ASEZ WAO нь "Save the Earth from A to Z, We Are One Family (Эхнээс нь дуустал нь дэлхийг аваръя, Бид нэг гэр бүл) гэсэн утгатай бөгөөд Blue Ocean (Цэнхэр далай)- /гол, мөрөн тэнгис, далай цэвэрлэх/ хөдөлгөөнөөс авхуулаад No more GPGP- /хуванцар хог хаягдлыг бууруулах/, Green Earth (Ногоон дэлхий) -/гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн цэвэрлэх/', 'Mother’s Forest (Эхийн ой)- (дэлхий даяар мод тарих)', Green Workplace (Ногоон ажлын байр)- /ажлын байран дахь байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа/ зэрэг байгаль орчны чиглэлээр таван томоохон төсөл хэрэгжүүлдэг аж.

 ASEZ WAO-ын харьяалагддаг Бурханы сүм нь Монгол улсын өнцөг булан бүрд байгаль орчны чиглэлийн олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлсээр байгаа юм байна. Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Орхон аймгийн Эрдэнэт хот зэрэг газруудад 1020 ширхэг мод тарьж, нүүрсхүчлийн хийг бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулжээ. Мөн “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ойр орчмынхоо ахмад настнуудыг урьж, зоог барьдаг ба эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгоход туслан оёдлын машин хандивлаж, хорооны ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангах техникийн тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг ч хийжээ.

The members of the Church of God take the lead in everything they do.
Nagyon megható az ASEZ WAO tevékenysége, amely a hideg idő ellenére is aktívan részt vett az önkéntes munkában. Az ASEZ WAO önkéntes önkéntes munkája példaértékűnek tűnik Mongóliában mindenhol, akiknek segítségre van szükségük. Az ASEZ WAO a fény és a só szerepét játssza! Ez nagyon klassz!
🙆🏻‍♀️🙆🏻‍♀️🙆🏻‍♀️🎉👏👏👏👏 We❤️You
Erul ih abaarai Eceg Burhan Eh Burhanii hairtai ibeel eruultei e gch duus ah duustei ih Bayrlaj b Abojiomoni komsa Hominoda Amen
Нэрээ мундаг шүү👏👏👏
Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

11 цаг 4 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

11 цаг 7 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

11 цаг 13 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

11 цаг 19 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

12 цаг 9 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

12 цаг 37 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

13 цаг 3 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

13 цаг 51 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

13 цаг 54 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

14 цаг 0 мин