АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Виллиам МакКинли

2024-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 29-нд төрсөн эрхмүүдээс АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Виллиам МакКинлиг онцолж байна.

Виллиам МакКинли нь нь 1843 оны нэгдүгээр сарын 29-нд АНУ-ын Охайо мужид мэндэлсэн. Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Охайо мужийн захирагчаар ажиллаж байжээ. 1897 онд АНУ-ын 25 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 1900 онд хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ. Харамсалтай нь хоёр дахь удаа сонгуульд ялалт байгуулснаас ердөө зургаан сарын дараа Нью-Йорк хотноо бусдын гарт амиа алдсан байна. 1900-аад оны эхэн үе буюу МакКинлиг ерөнхийлөгч болох үед АНУ эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн байсан бөгөөд түүний засаг захиргааны үед байдал эрчимтэй сэргэж, эдийн засаг хурдацтай өссөн хэмээн үздэг.

Шинэ ерөнхийлөгч үйлдвэрлэгчдийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах тусгай тариф гэгчийг баталснаар инфляцийг тогтоон барьж, үр дүнтэй ажилласан нь түүний хамгийн гол амжилт юм хэмээн намтарт нь онцгойлон бичсэн байна. Гадаад харилцааны хувьд түүнийг эрх барьж байх үед Испани-Америкийн дайн болсон бөгөөд АНУ-ын ялалтаар төгсч, Пуэрто Рико, Гуам, Филиппин зэрэг Испанийн колони үндэстнүүдийг өөрийн болгож авсан байна. Мөн 1898 онд АНУ Хавайн вант улсыг АНУ-ын нутаг дэвсгэр болох гол хэлцлийг тэрбээр гүйцэтгэсэн байна. 1901 оны есдүгээр сарын 6-нд хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс зургаан сарын дараа түүнийг Нью-Йорк хотноо ажиллаж байх үед нь Леон гэгч этгээд олны дундаас гэнэт бууджээ. Буудуулснаасаа хойш найм хоногийн дараа ерөнхийлөгч Виллиам насан эцэслэжээ. 25 дахь ерөнхийлөгчийг түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Theodore Roosevelt залгамжилжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

4 цаг 0 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

4 цаг 3 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

4 цаг 9 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

4 цаг 15 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

5 цаг 5 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

5 цаг 33 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

5 цаг 59 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

6 цаг 47 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

6 цаг 50 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

6 цаг 56 мин