Монгол Улсын 26 дахь олимпийн медальт Д.Отгондалай

2024-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 28-нд төрсөн өдөр  нь тохиож буй  Гавьяат тамирчин, фоксчин Д.Отгондалайг онцолж байна. Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Д.Отгондалай эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд  тэд, нэг аймгийнх. Эхнэр нь  инженер мэргэжилтэй.

 

“Олимпийн гараа”-аас амжилтаа эхлүүлжээ

Д.Отгондалай 15 настайдаа  ангийнхаа хүүхдүүдтэй Гавьяат дасгалжуулагч  Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элссэнээр түүний амжилтын гараа эхэлжээ. Тэрбээр боксын секцэд хамрагдсан тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байсан  хэдий ч төлбөрөө  төлөхийн тулд ээждээ хэлэхээс  хэлэхээс өөр аргагүй болсон байна. Тэрбээр айлын бага хүүхэд, их хөдөлгөөнтэй байжээ.  Тэр үед ээж нь боксын секцийнх нь  дасгалжуулагч Ё.Төмөрбатаатай уулзсан байна. Тэгэхэд багш нь “Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч  боксоор хичээллэх их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз”  гэжээ. Тэрбээр 2013 онд “Олимпийн гараа” хүүхдийн боксын тэмцээнээс  анх оролцож, их спортын эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

 

“Рио 2016” зуны олимпийн хүрэл медальт

Хурд, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр шаардах  их спортод ийнхүү хөл тавьсан түүний  олон жилийн хөдөлмөр, олон амжилтыг буухиалан авчирсан.  Д.Отгондалай нь 2014 оны  Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс хоёр мөнгө, нэг алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний наймдугаар байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль гээд түүний амжилтын буухиа уртаас урт хөвөрнө. Тэрбээр “Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын 60-кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, спортод хайртай монгол түмнээ огшоож байсан  билээ. Ийнхүү тэрбээр Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин болсон юм. Түүний спортод  амьдралаа зориулж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан гавьяаг үнэлж  2016 онд  Гавьяат тамирчин цол хүрmсэн.

Эх сурвалж:www.polit.mn

Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

14 цаг 39 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

14 цаг 42 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

14 цаг 47 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

14 цаг 54 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

15 цаг 43 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

16 цаг 11 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

16 цаг 38 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

17 цаг 26 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

17 цаг 29 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

17 цаг 35 мин