Тод мөрөө үлдээсэн улстөрч эмэгтэй

2024-01-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 26-нд төрсөн өдөр  нь тохиож буй  улстөрч, АН-ын гишүүн агсан М.Батчимэгийн  тухай дурсамжийг хүргэж байна.    Тэрбээр 1973 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж,  ардчиллыг түүчээлэн хөгжүүлэх үйлсэд ухамсарт амьдралаа зориулсаар 2020 онд харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

 

Бага нас

М.Батчимэг агсан айлын ууган охин.  Тэрбээр гэр орны ажилд тусалж, дүү нараа харахын зэрэгцээ хичээлдээ онц сурахыг үнэнхүү чармайдаг байснаа дурсдаг. Ном унших, ялангуяа түүхэн романууд унших дуртайгаас гадна математикийн сонгон ангид сурдаг, тоо, физикийн олимпиадуудад идэвхтэй оролцдог мөртлөө монгол хэл, гадаад хэлний хичээлийг илүү сонирхдог байжээ. Долдугаар ангиас эхлэн англи хэл бие даан судалж эхэлсэн. Тэр үед дунд сургуульд англи хэл заадаггүй, англи хэлний сурах бичиг ч ховор байсан үе. Н.А.Бонк хэмээх орос зохиогчтой англи хэлний орос сурах бичгийг ээжээрээ олуулж анх англи хэл үзэж байв. Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргээд Улаанбаатар хотын Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ. 1991 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутныг Хятадад сургахаар шалгаруулалт явуулахад оролцон тэнцэж Бээжингийн Хэл соёлын их сургуулийн хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаад 1995 онд хятад хэл-соёл судлаач мэргэжлээр дүүргэсэн.  Мөн 1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 оны тавдугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ. 2001 онд АНУ-ын Номхон далайн командлалын Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курст суралцсан. Тайваньд ажиллаж байх үедээ Тайванийн Улс төрийн их сургуульд докторантаар элссэн бөгөөд 2010 онд докторантын сургалтаа Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд шилжүүлж “Үндсэн хуульт байгуулал ба Үндэсний аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байдаг.

 

Монгол Тайванын гүүр болж байв

2005 оны долдугаар сард Тайванийн нийслэл Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдож 2008 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Мөн хугацаанд хоёр талын худалдаа эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж иржээ. Хоёр талын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хооронд харилцааг хөгжүүлэхэл дэмжлэг үзүүлж Тайваньд суралцах оюутны тоог бодитойгоор нэмэгдүүлсэн. Тайванийн Улс төрийн их сургуульд суралцаж байсан 1997 оноос эхлэн Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэдэг Тайванийн бодлогыг өөрчлүүлэхийн төлөө хүчин чармайлт тавин ажиллаж ирсэн бөгөөд 1999–2005 онд Монгол-Тайванийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ энэ ажилд идэвхийлэн оролцож, 2002 онд Монголын талаарх Тайванийн бодлогыг өөрчилсөн бодлого гаргахад хувь хүний хувьд бодитой нөлөө үзүүлж байв. Улаанбаатарын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Тайванийн талаас “Монгол Улсын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг” гэдэг албан ёсны ноот бичгийг гаргуулан авч байжээ.

 

Улс төрийн карьер

 

М.Батчимэгс агсны  ажил үйлс ямагт төрийн бодлоготой холбоотой байсан болохоор улс төрийн хоёр гол намын зүтгэлтнүүдтэй эртнээс холбоотой ажиллаж иржээ. 2009 онд  Ерөнхийлөгч зөвлөхөөрөө ажиллах хүсэлт тавьсан цагаас улс төрийн амьдралд бодитойгоор хөл тавьж улс төрийн замнал нь эхэлсэн юм. Тэрээр Ардчилсан намд 2009 онд элсчээ. Улмаар 2011 онд тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Тайванийн тагнуул гэж бөөн юм болсон яасан бэ
um ma ni bad mi hum
Дэл
Хятадын тагнуул байсан биз дээ
Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

6 цаг 5 мин
Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

6 цаг 9 мин
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-26 жилийн хорих ял оноолоо

6 цаг 14 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг химийн аргаар гаргаж авч, хэрэглээнд нийлүүлэх асуудал даамжирсан

6 цаг 20 мин
Тэрбумтан Марк Цукерберг

“Фэйсбүүк”-ийг үндэслэгч, тэрбумтан Марк Цукерберг 1984 оны энэ өдөр буюу тав

7 цаг 10 мин
Л.Гантөмөр боловсролын сайд байхад Сайнтлоги хэмээх шашны гаж урсгалын хичээлийг 32 мянган багшид заажээ

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүни

7 цаг 38 мин
Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ

8 цаг 4 мин
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

8 цаг 53 мин
Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

Ногоон автобусны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд болно

8 цаг 55 мин
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

9 цаг 2 мин