Бид яг одоо малчин айлыг нүүлгэхээр давхиж явна...

2024-01-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 9 цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр энэ цаг үед өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалсаар байгаа юм. Тухайн нэгтгэл, ангиудаас бүлэг ахалж яваа алба хаагчидтай утсаар холбогдож, цагийн үеийн мэдээлэл авав. Дэслэгч М.Чойнхор “Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хоёр бүлэг Лүн суманд 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Өгөөмөр, Цагаан-Овоо гэдэг хоёр багийн малчдад өвс тэжээл хүргэх, цаасанд боогдсоныг нь нүүлгэх, зам даваа нээх ажлыг гүйцэтгэж байна. Тухайн хоёр багийн Засаг дарга болох А.Ганзориг, Р.Хүрэлгомбо нар бидэнтэй хамт явж, малчдыг олоход газарчилж, бас “Цэргийнхэн та нар байгаагүй бол малчид эдийн засгийн маш их хохирол амсаж, орон нутагт хүндрэл учрах байлаа. Та бүхэндээ талархаад баршгүй” гээд үргэлж баярласнаа илэрхийлж байгаа” гэв. Тэд яг одоо гэхэд Лүн сумын төвд техникүүдээ түлшээр цэнэглэхээр орж ирээд байна, удахгүй баг руугаа давхиж нар жаргахаас урьдан айлаа нүүлгэнэ, замаа ч гаргана гэж хариулав.

 Харин Эрдэнэсант суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр “Малчдад туслах үүргийг гүйцэтгээд 8 хонож байна. Цас зудтай үед малчдад ямар тусламж шаардлагатай болдог билээ тэр бүхнийг нь манай цэргийн залуус нугалж байна. Таван багт хоёр бүлгээр ажиллаж байгаа бөгөөд нарийвчлан тоолж амжаагүй ч цасанд боогдсон 70 гаруй малчин өрхийг нүүлгэж, 100 гаруй айлд нь өвс тэжээл хүргэж, олон зуун км замыг нээсэн байх" гээд утсаар ярих зуураа гуравдугаар багийн малчин н.Саранчулууныхыг нүүлгэхээр давхиж яваагаа ч дуулгаж байсан ю.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид ч гэсэн Эрдэнэсант суманд 20 гаруй хоног үүрэг гүйцэтгээд энэ амралтын өдөр буусан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

4 цаг 55 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

6 цаг 7 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

6 цаг 12 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

6 цаг 23 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

6 цаг 26 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

10 цаг 43 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

13 цаг 54 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

13 цаг 59 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

14 цаг 4 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

14 цаг 9 мин