Малдивын Засгийн газар Энэтхэгийн Ерөнхий сайдыг “шоглосон” дэд сайд нараа огцруулжээ

2024-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

 

Мальдивын засгийн газар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг  олон нийтийн сүлжээнд доромжилсон гурван дэд сайдыг ажлаас нь чөлөөлжээ. Залуучуудын удирдлага, мэдээлэл, урлагийн яаманд ажиллаж байсан Малша Шареф, Мариям Шиуна, Абдулла Махзоом Мажид нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Н.Модигийн эсрэг үг хэлснийхээ төлөө сахилгын шийтгэл хүлээсэн гэж засгийн газрын өндөр албан тушаалтан ням гарагт “Ройтерс” агентлагт ярьсан байна.

Ерөнхий сайд Н.Моди Энэтхэгийн Холбооны нутаг дэвсгэр болох Лакшадвип хотод аялал жуулчлал хөгжүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар бичлэг хийн сурталчилсан. Харин түүний энэхүү бичлэгийн хариуд "алиалагч", "террорист", "Израилийн хүүхэлдэй" хэмээн олон нийтийн сүлжээ X платформ дээр доромжилжээ.

Н.Модигийн энэхүү аралд зочилсон явдал нь тансаг амралтын газруудаараа алдартай Мальдиваас жуулчдыг татах гэсэн  оролдлого гэж үзэх мальдивчууд ч байна. Энэ талаар Мальдивын Гадаад хэргийн яам “Олон нийтийн хэрэгслээр гадаадын өндөр албан тушаалтныг доромжилж, шоглох нь байж болохгүй зүйл. Энэхүү үгс нь тэдний хувийн үзэл бодол бөгөөд Мальдивын засгийн газрын байр суурийг илэрхийлэхгүй ” хэмээн мэдэгдэл гаргажээ. Мөн дээрх үйл явдалд Болливудын жүжигчид, спортын одод зэрэг Энэтхэгийн алдартнууд дургүйцлээ илэрхийлжээ.

“Мальдивын нэр хүндтэй олон нийтийн зүтгэлтнүүд энэтхэгчүүдийн талаар үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан сэтгэгдлүүдийг дамжуулж буйг харлаа. Тэд хамгийн их жуулчин илгээдэг улс руу ингэж байгаад гайхаж байна” гэж Энэтхэгийн алдартай жүжигчин Акшай Кумар X платформд ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин