Фото: Парламентч эмэгтэйчүүд чууллаа

2023-12-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

"Парламентад хүрэх мянган алхам" эмэгтэй парламентчдын чуулган Төрийн ордонд боллоо. Эмэгтэй парламентчдын чуулганыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш найман удаагийн УИХ-ын сонгуульд 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэй байжээ. Найман удаагийн сонгуулиар 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэй байв. Энэ хугацаанд 45 эмэгтэй давхардсан тоогоор 65 удаа сонгогдож, 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна.

Мөн "Эмэгтэй парламентчдын чуулган-2022"-оос гарсан "Тунхаг бичиг"-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэн уриалга гаргажээ. Эмэгтэйчүүд парламентад сонгогдоход тулгардаг мянган алхмыг бууруулахын тулд улс төрийн үйл хэрэгт оролцох, төлөөлөх эрхээ идэвхтэй эдэлж, сонгуульд нэр дэвших. Улс төр, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоос салах, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хүн бүрт түгээх. Улс төрийн намууд сонгуулийн зардлыг бууруулах, тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх, сонгогчдын боловсролыг сайжруулахад манлайлан ажиллах, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмийг бүрдүүлэх, жендэрт суурилсан аливаа төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх, ангид байх механизмийг бүрдүүлэх. Хэвлэлийн ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах, жендэрийн мэдрэмжтэй сонгогчийг төлөвшүүлэх, 2024 онд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх уриалгыг гаргасан байна.

Эх сурвалж www.polit.mn 

НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

2 цаг 13 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

2 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

2 цаг 23 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

2 цаг 28 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

Өчигдөр 07 цаг 15 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

Өчигдөр 07 цаг 05 мин