Монгол Улсын PISA-гийн анхны үнэлгээг маргааш 17:00 цагт дэлхийн даяар зарлана

2023-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

PISA Олон улсын байгууллагаас Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг дэлхий нийтэд 12-р сарын 5-ний өдөр нэгэн зэрэг танилцуулна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын PISA-гийн анхны үнэлгээ маргааш Улаанбаатарын цагаар 17:00 цагт дэлхийн даяар зарлагдана. Олимп, дэлхийн аваргаас медаль горьдож, нүдээ хөхөртөл ширтдэг  ард түмэнд 15 настай Монгол хүүхдүүдийн дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ чадвараа хэмжүүлсэн анхны дүн гарах учраас маш их ач холбогдолтой” гэжээ.

PISA-гийн талаар товч танилцуулга:

Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг. Энэ үнэлгээгээр, суралцагчдын мэдлэг, чадварыг Математик, Байгалийн ухаан, Унших, Бүтээлч сэтгэлгээний агуулгаар үнэлдэг. Мөн Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг. PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулдаг нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэгтэй холбоотой. PISA нь Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг. Манай улсын тухайд компьютерт суурилсан хэлбэрээр анхны үнэлгээнд хамрагдсан. Судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Шалгалт 2022.04.11-05.14-ний өдрүүдэд болж, манай улсын 196 сургуулийн 7276 сурагч хамрагдсан юм.

“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс оролцсоноор:

15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэнэ. Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулж, харилцан туршлага судална.  Үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлно. Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.

Эх сурвалж: www.polit.mn

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

2 цаг 53 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

4 цаг 5 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

4 цаг 9 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

4 цаг 21 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

4 цаг 23 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

8 цаг 40 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

11 цаг 51 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

11 цаг 56 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

12 цаг 1 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

12 цаг 6 мин