БНХАУ, Япон, БНСУ гурвалсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсууд 2008 оноос хойш жил бүр гурвалсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг. Уулзалтаар дипломат харилцаа, эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэж хамтын ажиллагааны санал бодлоо солилцдог. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан түр хугацаанд тасалдаад байсан уулзалт энэ жил үргэлжилж зохион байгуулагдахаар болжээ.

Гурван улсын гадаад хэргийн сайд нар Өмнөд Солонгосын Пусан боомтод уулзсан байна. Одоогоор уулзалт болох хугацааг зарлаагүй байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Фумио Кишида, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол нар энд онд багтаан уулзаж чадахгүй байх магадлал өндөр байна. Гэвч гадаад хэргийн сайд нарыг уулзалтаар дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ён Ёнхап олон нийтэд мэдэгдлээ.

Сайд нар 100 минут үргэлжилсэн хэлэлцээний үеэр аюулгүй байдал, эдийн засаг, технологи зэрэг зургаан салбарт хамтын ажиллагаагаа ахиулж, дээд хэмжээний уулзалтад бэлтгэх талаар тодорхой хэлэлцүүлэг өрнүүлэхээр тохиролцсон гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдэв. Мөн Хойд Солонгосын асуудал санаа зовниж байгаа талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин илэрхийлсэн. Тэрбээр “Гурван талт хамтын ажиллагааг цаашид институцижуулах нь чухал бөгөөд ингэснээр тогтвортой, тогтвортой тогтолцоо болгон хөгжүүлэх нь чухал" хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Харин БНХАУ-ын зүгээс баруун үзлийг үгүйсгэж АНУ-ын оролцоог хязгаарлаж бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Мөн БНХАУ-ын зүгээс гурван талт чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг гурван улсаас хүссэн гэж тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава “ Олон улсын хэмжээнд аюулгүй байдлын асуудал ихээр хөндөгдөх болсон. Энэ асуудал урьд урьдынхаас илүү хүнд, ээдрээтэй болж байгаа. Тиймээс гурван талж хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бүс нутгийн энх тайванд томоохон хувь нэмэр оруулна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

52 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

2 цаг 19 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

2 цаг 24 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

2 цаг 31 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин