Онцлох фото: II ээлжийн цэргүүд тангаргаа өргөлөө

2023-11-27
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Р.ОЮУН

Бүгд Найрамдах улсаа тунхагласны, Үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн өдөр Орбит дахь Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн шинэхэн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө. Энэ үйл ажиллагаанд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, найз нөхөд, эмээ өвөө нь ирсэн байв.

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Батбилэг ХХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Ганбаатарт ангийн нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагссан талаар илтгэлээ.

Сургалтын төвийн хугацаанд амжилттай суралцсан дайчдыг шагналаа.

Байлдагч З.Аззаяагийн аав н.Зоригтбаатар хүүгийнхээ мөрдэсийг зүүж өглөө.

Байлдагч Ч.Хос-Од "Би 2023 оны хоёрдугаар ээлжээр Баянгол дүүргээс Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангид татагдаж ирсэн. Татагдан ирснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд сургалтын төв дээр цаг завгүй цэргийн эрдэмд шамдсаар нэг сарыг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс надтай адил эх орны, аав ээжийн хөвгүүд бие бялдар, оюун ухаанаа уралдуулж нэг сарыг амжилттай өнгөрөөж эр цэргийн албанд эр хүн болж төлөвшиж байна. Цэргийн эрдэмд сурган дадлагажуулахаас гадна амьдралын зөв дадал, зуршлыг хэвшүүлж буй дарга нар болон арын албаны нийт ажилчиддаа талархал илэрхийлье. Өнөөдөр бид цэргийн тангаргаа өргөснөөр амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээсэн нь орчин цагийн хил хамгаалах байгууллага энэ жил түүхт 90 жилтэйгээ учран золгосон. Тиймээс 0164 дүгээр ангид алба хаах болсондоо бидний хувьд бахархам, догдлом мөч тохиож байна. Өнөөдөр тангаргаа өргөж хилчин дайчдын эгнээнд жагсаж байгаа залуус бид албаа нэр төртэй хаахаа энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхний өмнө илэрхийлж байна. Хэний хүүгээр хамгаалуулснаа эх орон минь хараг, ямар хөвгүүд төрүүлснээ эцэг эхчүүд минь бахархаж хүлээгээрэй. Хилийн тэнгэр цэлмэг байж, улсын хил өнө мөнхөд дархан байх болтугай". 

Байлдагч З.Аззаяагийн аав н.Зоригтбаатар 27 жилийн өмнө энэ ангид алба хааж байсан бол хүү нь өнөөдөр бас хугацаат цэргийн албаа хаах болсонд аав нь бахархаж буйгаа илэрхийлсэн юм.

ХХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Ганбаатар “Онцгой хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлээд цэргийнхээ тангаргыг өргөж цэргийн жинхэнэ албан хаагч болсон нийт дайчиддаа баяр хүргэе. Монгол Улсын хил хамгаалах алба нь улсын торгон хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг эрхэм хүндтэй үүргийг хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсийг шалган нэвтрүүлдэг үүрэгтэй. Хил хамгаалах байгууллага өнөөдрийн энэ алба хааж байгаа сайхан залуусаараа бахархаж байна. Хоёрдугаарт, албан хаагчид маань цаашид улсынхаа хилийн аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж офицер, ахлагч болж цэргийн сургууль төгсөж дотоод, гадаадын цэргийн шатны сургууль төгсөж хил хамгаалах байгууллагад ажиллах хаалга нээлттэй гэдгийг эцэг эхчүүддээ цохон тэмдэглэхэд таатай байна. Эцэг эхчүүд маань тангарга өргөх ёслолын ажиллагааны дараа энэ ангийн байраар чөлөөтэй явж, хүүхдүүд чинь юу сурч, юу мэдэж байгааг бодитоор нь харах ёстой. Мөн хүүхдүүдийнхээ юу хийдгийг харж хүүхдээрээ, эх орноороо бахархах, хил хамгаалах байгууллагын чиг үүргээр бахархах сэтгэл төрнө гэж бодож байна” гэсэн юм.

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Батбилэг "Монгол Улс тунхагласан түүхт өдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн, манай ангид хугацаат цэргийн албаа хаах, амьдралын том шийдвэр гаргасан цэргийн албан хаагчдынхаа ар гэрийн төлөөлөлд Улс тунхагласан болон цэргийн тангаргын баярын өдрийн гал халуун мэндийг ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс хүсэн ерөөе. Манай анги 1939 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй. Хил хамгаалах байгууллагад тээвэр хангалт үйлчилгээг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон түүхэн гавьяатай анги. Өнөөдөр энэ чиг үүрэг маань өргөжин хил хамгаалах байгууллагын хэмжээнд Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй хилийн анги, заставт хангалт үйлчилгээг хүргэх, тээвэрлэх үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулж байна. Энэ жил манай ангид Улаанбаатар хотын дүүрэг бүрээс цэргийн алба хаагчид ирж албаа хаахаар сургалтын төвөө амжилттай дуусгаж цэргийн тангаргаа өргөж байгааг харахад сайхан байна".

Эмээ Т.Төмөрбат "Миний хүү цэрэг хувцас өмссөн чинь хөөрхөн болсон байна. Хүүгээрээ бахархаж байна. Өвөө нь Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хаахад эмээ нь ч гэсэн дагаж явж байлаа. Тиймээс өвөөгийнхөө албыг залгамжилж байгаад бид баяртай байгаа" гэв.    

Хугацаат цэргийн албан хаагчид сургалтын хугацаанд юу сурч, мэдснээ ээж аавууддаа үзүүллээ.

Мөн хэрхэн биеэ хамгаалах талаар сонирхуулав.

Ах Б.Мөнхжав "Дүүгээ цэрэгт татагдахын өмнө харж байсныг бодоход өнөөдөр өөр болсон байна. Би 2018 онд Хилийн цэргийн 0101 дүгээр ангид алба хаасан. Манай дүү “Агаа би хилийн цэрэгт явна” гэдэг байсан. Цэргийн хувцастай дүүгээ харсан чинь өөрийн эрхгүй огшиж байна".

Байлдагч Б.Бат-Ундрахын ээж С.Мөнхжингоо "Би БНСУ-д амьдардаг. Хүүгээ цэрэгт татагдахад нь байгаагүй ч өнөөдөр тангарга өргөх ёслолд нь оролцохоор гурав хоногийн өмнө ирсэн. Би хүүгээ эх орны хүү болоосой гэж боддог байлаа. Өмнө нь “Миний хүү цэрэгт явбал ээж нь очно” гэснээр миний хүү цэрэгт явж, ээж нь ирлээ. Миний хүү чинь айлын ганц хүү, хоёр эмэгтэй дүүтэй. Цэрэг хувцастай харах үнэхээр сайхан байна. Цэрэгт ирээд 9.5 кг хассан гэж байна. Тэгсэн хэрнээ махлаг хэвээрээ л байна. Багын мариатай хүү байсан. Би хүүгээ зургаан настай байхад нь БНСУ руу ажиллах гэж яваад 12 жилийн дараа ирээд найман сар хамт байж байгаад буцаж яваад хоёр жилийн дараа ирж байгаа нь энэ" гэсэн бол хүү Б.Бат-Ундрах "Би Баянгол дүүргээс татагдаж ирсэн. Би цэрэгт ирэхээсээ өмнө хэцүү газар байдаг юм байна гэж боддог байлаа. Зурагт, цахимаар цэргүүд үхээд байна гэхэд нь нэлээн айдастай байсан. Тэгээд ирэхэд бодсноос өөр эсрэгээрээ найрсаг хамт олон байсан. Сургалтын хугацаанд хүн бүрт ганцаарчлан зааж, тайлбарлаж өгнө. Цэрэгт ирээд хүнийг ялгаж харьцахаа больсон. Сэтгэл санаа ч сайхан байна" гэж байлаа.

Байлдагч Б.Нямбаяр "Би 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар өөрийн хүсэлтээр Хан-Уул дүүргээс татагдаж ирсэн. Цэрэгт ирэхэд сайхан хамт олон хүлээж авсан. Сургалтын төвд 45 хоногийн хугацаагаа дуусгаад цэргийн тангарга өргөх үнэхээр сайхан, сэтгэл өндөр байна. Анх ирэхдээ яана даа л гэж бодож байсан. Мөн “Босоод босоод” гэдэг команд хэцүү байлаа".

Эцэг эхчүүд хүүгээ ямар орчинд алба хааж, ямар хоол идэж байгаатай танилцлаа. 

Эх сурвалж www.polit.mn

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

1 цаг 49 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

3 цаг 1 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

3 цаг 6 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

3 цаг 17 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

3 цаг 20 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

7 цаг 37 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

10 цаг 47 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

10 цаг 52 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

10 цаг 57 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

11 цаг 2 мин