Ш.Батдорж: Хороог дүүрэг болговол нийслэлийн хүн амын төвлөрөл багасна

2023-11-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, XIX дүгээр хорооны Засаг дарга Ш.Батдоржтой ярилцлаа.

 

-Та 2012 оноос хойш дүүргийнхээ иргэдийн төлөөлөгч болон Засаг даргаар сонгогдон ажиллажээ. Энэ хугацаанд ямар үзэл баримтлал, санаачлага дэвшүүлж ажиллав?

-Би XIX дүгээр хорооныхоо  Иргэдийн хурлын төлөөлөгчөөр 2012 онд сонгогдсон. Харин 2013 оноос хорооныхоо Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож,  шийдвэрлэх түвшинд хүргэх нь төлөөлөгчийн ажлын чиг үүрэг.

Анх хорооныхоо Засаг даргаар очиход цулгуй,  хорооны байр нь хөлдчихсөн дүр зурагтай угтсан.  Тэгээд л анхныхаа цалинг аваад  хорооныхоо байрны хөлдөөсийг арилгахад зарцуулж байлаа.  Тэр үеэс  тухайн нөхцөл байдлын мэдээллийг иргэддээ  хүргэж, уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдлийг олохын төлөө ажилласан. Хороогоороо тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байлаа.  Тэр үеэс манай хорооныхон аливаа зүйлд дуу хоолойгоо нэгтгэж, хамтын хүчээр шийдвэрлэхийг зорьдог болсон доо. 

Хорооны Засаг дарга болон, төлөөлөгчөөр сонгогдоод иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлынх нь гарц гаргалгаа, шийдлийг олж, тодорхой үр дүнд хүргэхийн төлөө ажилласаар ирсэн. Манай иргэд ч их оролцоотой байдаг. Иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, иргэдтэйгээ ойр байхын тулд би өрөөнийхөө хаалгыг үргэлж нээлттэй байлгадаг. Бид хорооны хэсгийн байцаагч, цагдаа, нийгмийн ажилтан,  өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд хамтарсан баг болж ажиллаж байна.

-Сүхбаатар дүүргийн XIX хороо алслагдмал байршилтай зуслангийн бүс нутагт харьяалалтай гэдгээрээ онцлогтой.  Өнгөрсөн хугацаанд хорооны иргэдийн оролцоотой ямар томоохон ажлуудыг хийв?

-Манай хороо 30 мянган хүн амтай. Зуслангийн алслагдмал хороо учраас тог цахилгааны хүрэлцээ, дэд бүтцийн асуудал тулгарч байсан. Засаг даргын ажлаа аваад хорооныхоо дэд бүтцэд анхаарч ажилласан. Одоо цахилгааны асуудалгүй болсон.  Мөн Санзайд байрлах модоор хийсэн гүүр, хадаас нь гарч ирээд  автомашин зорчиход хүндрэлтэй байсныг дүүргийн хөрөнгө оруулалтаар 156 сая төгрөгөөр  засвар хийж  бетон гүүртэй болсон. Ингэснээр иргэд аюулгүй зорчих боломж бүрдсэн. Мөн Шарга морьтыг гүүртэй болгосон.

-Сургууль, цэцэрлэгийн асуудалд хэрхэн анхаарч ажиллав?

-Сургууль, цэцэрлэг,  эрүүл мэндийн асуудалд анхаарч, хэд хэдэн томоохон ажлууд хийсэн.  Алслагдсан хороо учраас унаа бага явдаг. Өглөө эрт автобус явдаггүй байлаа. Үүнээс болж хүүхдүүд хичээлдээ хоцрох, даарах гээд асуудал тулгарч байсан. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд  Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 117 дугаар сургуульд 94 сая төгрөгөөр сургуулийн автобус  авч өгсөн. Ингэснээр манай хорооны хүүхдүүд аюулгүй сургуульдаа явах боломж бүрдсэн. Мөн машины зогсоол, аюулгүй байдал хангасан орчин бүхий 286 дугаар  цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор манай хороонд 300 хүүхэд суралцаж байна. Мөн 24 цагийн хоёр анги хичээллэж байгаа.

Өмнө нь манай хорооны иргэд толгойны эм авахын тулд долоон буудал явдаг байлаа. Тиймээс өрхийн эмнэлэгтээ  бүрэн засвар хийж, иргэддээ үйлчилж байна. Мөн хороондоо гал командтай болж, 71 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Гудамж, замын гэрэлтүүлэг, камертай болсон. Өмнө нь иргэдийн санал  хүсэлтийг цаасаар авдаг байсан одоо цахимаар авч байна.  Ийнхүү дэд бүтэц нэмэгдсэнээр манай хороо руу чиглэх хүн амын төвлөрөл нэмэгдэж байна.

Хүн ам ихтэй том хороо учраас гэмт хэрэг, зөрчил их гарах хандлагатай байдаг. Тухайлбал, намрын улиралд самар, жимс ургах үеэр иргэд  болц гүйцээгүй байхад боргоцойг гэмтээж, ой модыг сүйтгэх тохиолдол байна. Ил түлсэн галаа  гүйцэт унтраахгүй орхисоноос болж түймэр гарах тохиодол бий.  Мөн орон гэрийн хулгай, хүүхэд тоглож байгаад алга болох, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хэрэг зонхилон гарч байсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран 24 цагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тасагтай болсон.

Мөн гэмт хэрэг зөрчлийг бууруулахын тулд  шинэ загвар, технологи бүхий дронтой болсон. Манай хороонд түр оршин суугч иргэд цөөнгүй байдаг.  Тиймээс хаяг тодорхой байдлаас үүдэн гал гарлаа гэхэд  хурдан, шуурхай олж очих боломж хомс байлаа.  Энэ мэтчилэн эрсдлийг бууруулахын тулд  дронтой болж, тухайн мэдээллийг  хурдан шуурхай хүргэх боломж бүрдсэнээрээ онцлогтой.   Мөн хэсгийн байцаагчдаа мотоцикльтой болгосон.  Учир нь ямар нэгэн дуудлага ирэхэд тухайн байршилд нь  хурдан шуурхай очих шаардлага үүсдэг. Тиймээс  гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид тодорхой ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд  өмнөх жилүүдийнхээс гэмт хэрэг, зөрчил 37.8 хувиар буурсан.

-Дэд бүтцээ дагаад хөгжил нэмэгдсэн гэлээ. Цаашид ямар асуудал илүү анхаарч ажиллахыг зорьж байна?

-Хуулиар иргэн бүрт 0.7 га  газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг хүн бүрт тэгш хүртээмжтэй  өмчлүүлэх хэрэгтэй. Мөн тухайн хаяг, газар дээрээ хашаа, байшинтай боловч газрын гэрчилгээгээ одоо хүртэл авч чадаагүй хүмүүс байна. Үүнийг иргэдэд олгох  хэрэгтэй. Нэг үеэ бодвол манай хороо хөгжиж байна. Дэд бүтэц, зам дээр тулгарах асуудалгүй болсон. Тиймээс цаашид зуслангийн хороо биш, дүүрэг болгочихоосой гэж боддог. Ингэснээр наад зах нь нийслэлийн түгжрэл тодорхой хэмжээгээр багасах боломжтой.  Хотын төв рүүгээ бус зах газар руугаа төвлөрөх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)

 

Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

23 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

33 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

38 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

43 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

48 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

53 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

13 цаг 55 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

16 цаг 42 мин
"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

"E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа

16 цаг 46 мин