Хүүхэд барьцаалагч бууж өгснөөр Хамбургын онгоцны буудал хэвийн ажиллаж эхэлжээ

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

ХБНГУ-ын Хамбург хотын нисэх онгоцны буудалд бямба гарагийн орой хүүхэд барьцаалагч этгээд халдсан хэрэг гарсан юм. Халдагч этгээд нисэх буудлын хамгаалалтыг давж хоёр удаа агаарт хий буудан улмаар  онгоцны хөөрөх гарц руу орж зогссон байна. Цагдаа нар барьцаалагчтай хэлэлцээрт хүрэхээр мэргэжилтнүүдийг оролцуулан ажиллаж, 18 цагийн дараа тэрбээр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр бууж өгчээ.

Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Сандра Левгрюн ням гарагийн үдээс хойш хэвлэлийнхэнд “Хэрэгтэн охины хамт машинаас бууж яаралтай тусламжынханд хандсан. Мөн түүнийг баривчлах үед ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй” гэж мэдэгдсэн байна. Хэрэгтнийг цагдаагийн хэлтэсрүү авч явсан ба охиныг ээжид нь хүлээлгэн өгчээ. Энэ хэрэг нь хүүхдийн ээжтэй холбоотой асран хамгаалах асуудлаас үүдэлтэй ажээ. Барьцаалагчийн эхнэр бямба гарагт Хамбургийн ойролцоох Стад хотоос хүүхэд хулгайлагдсан тухай мужийн цагдаагийн албад мэдүүлсэн байна. Хамбургын нисэх онгоцны буудал даваа гарагаас эхлэн хэвийн горимд шилжин ажиллаж эхэлжээ. Цуцлагдсан нислэгүүдэд холбогдох асуудалд холбогдох тодорхой мэдээлэл гараагүй байна. Ням гарагийн байдлаар 27 гаруй нислэг цуцлагдсан гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Уржигдар 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Уржигдар 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Уржигдар 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Уржигдар 07 цаг 00 мин