Мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж иргэдийг залилж байгаад баригдлаа

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ 

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Хангарьд” хотхонд “Pokerrr” гэх нэртэй аппликейшн “Хөх тэнгэр” клубийн “Н”, “Т”, “М” нарын 3 этгээд,  тус дүүргийн 8 дугаар хороо “Шинэ Яармаг” хороололд “Huh tenggis2 plo” нэртэй клубийн “А”, “Х”, “А”, “Б”, “Т” нарын 5 этгээд тус, тус хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлэн шалгаж эхэллээ.

Урьдчилсан байдлаар тухайн этгээдүүд нь нэр бүхий банкны данс ашиглан хууль бус мөнгөө авч, мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж, иргэдийг залилан мэхэлж байгаа нь тогтоогдож байна.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин зэрэг үнэт эд зүйлүүдээ алдах, цаашлаад сэтгэл санаагаар унаж мөнгө олох зорилгоор өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх, гэр бүл салах, амиа хорлох эрсдэл үүссээр байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгааг хүлээн авч, танил нөхөд, ойр дотно хүмүүстээ хэлж ойлгуулж, аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

4 цаг 19 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

4 цаг 24 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

4 цаг 29 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

4 цаг 34 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

4 цаг 39 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

4 цаг 44 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

4 цаг 49 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Өчигдөр 11 цаг 11 мин