Фото: Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хилчин бүсгүйчүүд

2023-10-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн кофе шопоор орж үзлээ. Хаалгаар ороход ая тухтай орчин угтав. Хоймор байх зурагтаар намуухан дуу эгшиглэх нь амар амгаланг илтгэнэ. Цонхны тавцан дээр хилчин эмэгтэйчүүдийн урласан давсан бүтээгдэхүүнүүдийг тавьсан нь орж ирсэн хүн бүрийн харцыг булааж байлаа. Ангийн зүгээс эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор кофе шоп нээн ажиллуулж байна. Тус анги албан хаагчдынхаа ая тухтай ажиллах орчинг бүрдүүлэх, тэдний үр хүүхэд болон ахмад хилчиддээ баяр ёслол, төрсөн өдрөөр нь зах зээлийн үнээс хямд, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, хөнгөн зууш, кофегоор үйлчилдэг ажээ. Мөн ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл цаашид хийх ажил төрлөө ярилцахаас гадна хоолны өдөрлөгийг кофе шопдоо зохион байгуулдаг хэмээн тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлах ахлагч, Соёлын тэргүүний ажилтан М.Мандухай хэлж байсан. Мөн дэслэгч З.Энхтайван давсан урлал хийдэг бөгөөд ангийн эмэгтэйчүүдээ давсан урлалын сургалтад хамруулсан бол тус ангийн Хилийн 0159 дүгээр салбарын дэд ахлагч Г.Энхтуяа "Эго" брэндийн эко саван, сүү, банны бөмбөлөг, давс хийж хилийн салбарынхаа албан хаагчдын хэрэглээг хангадаг байна. 

   

Модны хаягдал ашиглан лааны суурь хийжээ. 

Хилчин эмэгтэйчүүдийн урласан давсан бүтээлүүд.

Банны бөмбөлөг болон алжаал тайлах давс.

Эх сурвалж www.polit.mn

 

НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

2 цаг 30 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

2 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

2 цаг 40 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

2 цаг 45 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

Өчигдөр 07 цаг 15 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

Өчигдөр 07 цаг 05 мин