Онцлох сурвалжилга: Хугацаат цэргийн албан хаагчид өдөрт ямар хүнс хэрэглэдэг вэ?

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд өдөрт ямар хэмжээтэй хоол, хүнс хэрэглэдэг талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хангалт, үйлчилгээний тасгийн дарга, ахмад П.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. ХХЕГ-ын даргын А/22 дугаар тушаалаар Хүнсний бүтээгдэхүүнийг улирлаар нь аваад сар бүр ангийн төв, заставыг хангадаг байна. Цэргийн албан хаагч ачааллаасаа шалтгаалж өдөрт 4300 клкалори илчлэг авах ёстой. Энэ илчлэгийг ХХЕГ-ын төв лабораториор шинжлүүлсэн, шинжилгээнд орсон бүх хүнсний бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдаа өгдөг. Нийт 25 нэрийн 37 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хугацаат цэргийн албан хаагчид хооллож байна.

Тухайлбал, жимсны чанамал дөрвөн янз, масло 82.5 хувьтай ямар ч маргарингүй цэвэр маслыг хугацаат цэргийн албан хаагчид хүнсэндээ хэрэглэж байгаа аж. Мөн цайны идээ тав, ургамлын тос таван төрөл, бүх төрлийн гоймон, үзэм, будаа гэхэд гурвалжин, цагаан, шар, хөц, Улаанбаатар гурил нэг, хоёр, хоолны амтлагчууд. Ангиас өөрийн нөөц бололцоогоор хүнсний нэр төрлийг нэмэх зорилгоор хөмүүл, таана, даршилсан бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдын хүнсэнд өдөр тутамдаа хэрэглэж байна. Хоолны хуваарь долоо хоногоор отрядын даргаар батлагдаад долоо хоногт гурван удаа сонголтод хоолыг хугацаат цэргийн албан хаагчид идэх боломжтой ажээ. Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, норм нь нэг жилийн хугацаатай юм байна. Улирал тутам хүнсний бүтээгдэхүүнээ татаж авахдаа заавал ХХЕГ-ын хүнсний лабораторит шинжлүүлээд эрүүл, цэргийн хүнсэнд хэрэглэж болно гэсэн тохиолдолд авдаг байна.

 

  

 

Мөн тухайн өдрийн хоол ямар байсан талаар албан хаагчид сэтгэгдлээ бичиж үлдээдэг байна.

"Сэтгүүлчид торгон хилд" аяны хүрээнд хугацаат цэргийн албан хаагчдын хоол, хүнс, хувцас хэрэглэлтэй танилцсан юм. 

Хилийн зөрчлийн мөрийг баримтжуулагч багажийн талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хилийн албаны тасгийн дарга, хошууч Э.Наранбаатар мэдээлэл өглөө.

Хугацаат цэргийн алба хаагчдын тусгай томилгоот бүлгийн хувцас, хэрэглэлийн талаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0184 дүгээр ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа Ө.Ууганбаяр тайлбарлалаа. 

Хугацаат цэргийн алба хаагчдын ариун цэврийн хэрэглэл.

Офицер, ахлагч нар зөвхөн дүрэмт хувцсанд 58, хугацаат болон гэрэээт цэргийн алба хаагчид 26 нэр төрлийн хувцас өмсдөг байна. 

Бүх албан хаагчдад Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойн логотой цамц өгчээ. 

Сэтгүүлчид зэвсэг хэрэгсэлтэй танилцав.

Эх сурвалж www.polit.mn

 

 

 

 

 

Тэр шовгор орос будённый малгайгаа халмаар даа. Арай л эртний.. Монголоос өөр газар тийм малгай байхгүй. Орост ч бхгүй. Музей...
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

22 цаг 42 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

22 цаг 47 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

22 цаг 52 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

22 цаг 57 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

23 цаг 2 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

23 цаг 7 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

23 цаг 12 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Уржигдар 17 цаг 33 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

Уржигдар 17 цаг 28 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Уржигдар 17 цаг 22 мин