“Уран, хагас коксон түлштэй холбоотой зардал төсөвт суулгаагүй”

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

УИХ-ын нэгдсэн  чуулганаар ирэх оны Төсвийн төслийг хэлэлцэж,  үзэл баримтлалыг дэмжлээ.  Төсвийн төслийг  хэлэлцэх үеэр гишүүд Сангийн сайд  Б.Жавхлангаас  асуулт, асууж байр сууриа илэрхийллээ. 

 

Б.Жавхлан VS Н.Алтанхуяг

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-2016 оны сонгуулиар АН-ын  тавьсан өр нэг хүнд хуваахаар 15 сая  төгрөг болж байна гэж их цуурсан. Харин өнөөдөр  нэг хүнд ногдох нийт өр 33 сая байна. Өрөө дандаа зээл авч төлсөн. Хаана байна тэр өр төлсөн нь. Үүнийг парламент дээр иргэдээсээ нуулгүй ярьмаар байна.
Сангийн сайд Б.Жавхлан: 
-Өрийн асуудлыг ярих юм бол их цаг зарцуулна. Та бүхний тавьсан Чингис бондын өрийг бид арай гэж төлж дууслаа. Үүнд баярлах хэрэгтэй. Одоо Чингис бонд  Хөгжлийн банканд дээр очсон чанаргүй зээл болсон байгаа шүү. Монголын ард түмний төлсөн татвараар төлж дуусаж байна.. 

 

“Төсвийн орлогын 29.5 хувийг уул уурхайгаас бүрдүүлж байна” 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 
-Нүүрсний хамаарал хэдэн хувь байгаа юм бэ. Хятадын бодлого цөмийн эрчим хүч рүү шилжиж байна. Түүний тэжээл бол уран. Нүүрсний хамаарал хэр тогтвортой байх вэ. Ураны үйлдвэрлэл нүүрсэнд нөлөөлөх нөлөөлөл байна уу. Үүнийг тооцоолсон уу. 


Сангийн сайд Б.Жавхлан: 
-Урантай холбоотой тооцоолол ирэх оны төсөвт тусгагдаагүй. Нэмэлт орлого орж ирвэл сайн хэрэг. Одоо дөнгөж гэрээ хэлэлцээр дээрээ явж байна. Удахгүй тодорхой болно. Нийт төсвийн орлогын 29.5 хувийг уул уурхайн орлогоос бүрдүүлж байна. Үүний 16 хувь нь нүүрс. Шууд болон шууд бусаар тооцоолвол 60-70 хувь дээр очно. 


УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 
-Хөрөнгө оруулалт дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй  магадлал хийлгэсэн.  Аудитаар баталгаажсан хөрөнгө оруулалтын ажлууд ороогүй байна. Үүнийг хэрхэн яаж ирэх жилийн төсөвт суулгах вэ. Хоёрдугаарт,  Хагас коксон түлшний туршилт хийнэ гэсэн. Туршилтын ажлыг ард иргэд дээр хийдэг юм уу. Лаборатори дээр хийдэг юм уу.  


ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: 
-Улаанбаатар  хотод  гэр хороололд халаалтын зориулалтаар ашиглаж байгаа  сайжруулсан шахмал түлшийг  сайжруулах зорилгоор хагас кокс ашиглахаар туршилт хийсэн.  Хагас кокс гэдэг нь үйлдвэрийн аргаар  нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис, дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн. Энэ бол монголчуудын нээсэн, хэрэглэх гэж байгаа технологи биш.  Дэлхий нийтээрээ нүүрсэнд  хагас коксжуулж боловсруулалт хийж ашиглаж байгаа.  Лабораторид  хагас кокс ашиглаж туршилт хийсэн. Маш сайн үр дүн гарсан. Улсын төсөвт ямар нэг байдлаар энэ ажилд тусгасан зүйл байхгүй.

 

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар Ж.Батсуурийг томилов

Мөн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томиллоо. Хуульд зааснаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог цөөнхийн бүлгийн гишүүн удирдахаар заасан байдаг аж. Иймээс Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тус хяналтын дэд хорооны даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн юм байна. Энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжин баталсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

2 цаг 42 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

2 цаг 47 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

2 цаг 52 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

2 цаг 57 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

3 цаг 2 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

3 цаг 7 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

3 цаг 12 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

3 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

3 цаг 22 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

3 цаг 27 мин