Онцлох сурвалжлага: "Дархан хил минь баяртай"

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сэтгүүлчид торгон хилд” аяны хүрээнд Сүхбаатар аймаг Онгон сум дахь Монголын Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн ангийг зорилоо. 87 жилийн түүхтэй тус анги Сүхбаатар аймгийн Дарьганга сумын үзэсгэлэнт нутагт оршдогоороо онцлог бөгөөд Онгон, Наран, Баяндэлгэр суманд улсын хил хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг ажээ. "Сэтгүүлчид торгон хилд" аяныхан 700 гаруй км аялан явсаар Монгол Улсын баатар Ч.Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонд Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн Хилийн 0174 дүгээр салбарт хугацаат цэргийн албаа амжилттай, нэр төртэй хаасан халагдах цэргүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Хилийн 0174 дүгээр салбарынхан ээлж хүлээлцэх шинэ хугацаат цэргийн албан хаагчдаа хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Хилчин эмэгтэйчүүд хугацаат цэргийн алба хаахаар ирсэн шинэ цэргүүдээ сүү, хадагтай тослоо.

Хугацаат цэргийн албаа хаасан цэргүүд тогооч эгч нарынхаа зассан ширээнд суув.

Хугацаат цэргийн албаа амжилттай хаасан халагдах цэргүүд "Халагдах цэргийн вальс" дууг дуулахдаа хоолой нь зангирч байлаа.

Хилийн 0174 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Ц.Энхбаяр халагдах цэргүүдийн хамт.

Байлдагч Н.Гантулга "Анх энгийн хувцастай ирээд цэргийн эрээн хувцсаа аваад өмсөхөд гоё байсан. Өглөө нь “Сэрээд сэрээд, бос” команд өгөхөд учраа олохгүй сандардаг байлаа. Аав маань цэрэгт явсан болохоор ямар байдаг талаар асуухад “Цэрэг гоё, яваад үзчих. Юм үзэж, нүд тайлна. Хүрээллээ тэлнэ” гэсэн. Аавынхаа хэлснээр яваад өнөөдөр халагдаж байна. Нэг жил хамт байсан найзуудаасаа салахад хэцүү байна.  Би цэргийн албанд ирээд мэргэжлээрээ ажилласан. Өмнө нь Дорноговь аймагт барилга дээр гагнуурчнаар ажиллаж байсан. Халагдаж очоод Говьсүмбэр аймагт цагдаагаар ажиллана гэж бодож байгаа.

Ах маань “Цэрэгт яваад ирсэн хүнийг цагдаагаар авдаг. Тиймээс цэрэгт яваад ир” гэсэн. Энгийн иргэн байхдаа юманд нэг их санаа зовдоггүй байж. Харин цэрэгт ирснээс хойш хэдэн сарын дараах ажлаа төлөвлөж байгаа. Хил дээр алба хааснаараа бахархаж байна. Мөн тогооч эгч нарынхаа хийж өгсөн хоолыг дахин идэхгүй гэхээр тиймхэн байна. Жилийн өмнө хал цэргүүдтэй солигдож байсан бол өнөөдөр шинэ цэргүүдтэйгээ ээлж солилцоод халагдах гэж байна. Халагдах тушаал аваад долоо хоног хувцсаа гоёж эхэлсэн. Цэрэгт ирснээр хүний үгийг сонсож, дааж сурахаас гадна тэвчээртэй болсон. Анх хилийн манаанд гарахад их гоё, сэтгэл өндөр байсан. Торыг дагаад явж байхдаа “Би улсынхаа жаахан ч гэсэн хэсгийг хамгаалж байгаа” гэж бодохоор үнэхээр бахархаж, омогшиж байлаа" гэв.

Халагдах  цэргүүд дүү нартаа заставын малыг хүлээлгэн өглөө. Хилийн 0174 дүгээр застав таван хошуу малтайгаараа онцлог ажээ.

Цагийн манаа хүлээлцэхээр алхаж буй нь.

Зэвсгээ хүлээлгэн өглөө.

"Өдөр бүр амттай хоол, цайгаар үйлчилж байсан та хоёртоо баярлалаа. Хайртай шүү" хэмээн байлдагч Б.Тэмүүжин талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Хилийн 0174 дүгээр салбарт аав ээжтэйгээ хилээ манаж буй бяцхан хилчид.

Аж ахуйн дарга, ахлах ахлагч Б.Батсуурь, эхнэр ариун цэврийн зааварлагч, тогооч Б.Ганцэцэг.

Хугацаат цэргийн алба хаагчдын үдэшлэг.

 

Хилийн 0174 дүгээр салбарын хугацаат цэргийн алба хаагчдын үдэлт.

Эх сурвалж www.zms.mn

 

НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

51 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

56 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

1 цаг 1 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

1 цаг 6 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

Өчигдөр 07 цаг 15 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

Өчигдөр 07 цаг 05 мин