Оюутнууд ангидаа архидан согтуурсан талаар прокурор мэдэгдэл хүргүүлжээ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 26 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал:

-Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их сургуулийн оюутнууд анги танхимдаа архидан согтуурч, бусдын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор багш, оюутнуудад хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд;

-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн С.Э нь тус дүүргийн 13 дугаар хороон нутаг дэвсгэрт нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэсэн, байгаль экологи, амьтны аймагт 26 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хянан шалгах улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Нийслэлийн Байгаль орчны газарт;

-Өвөрхангай аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар тус аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Арвайхээр ТҮК” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Усан спорт, сургалтын төв зэрэг газруудад тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлжээ. 

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

3 цаг 9 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

8 цаг 11 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

8 цаг 16 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

8 цаг 21 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

8 цаг 26 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

8 цаг 31 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

8 цаг 36 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

8 цаг 41 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин