Г.Нэргүй: Нэг цагт газ үнэртээд байна гэх 230 орчим дуудлага ирсэн

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй Улаанбаатар хотод хийн газ үнэртсэн эсэх талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хийн газ үнэртэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор орчмоос эхэлнэ Улиастай, Дүнжингарав, 100 айл, Хархорин, Их монгол хороолол, Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19 үйлчилгээний төв, Алтай хотхоны орчмын иргэдээс бензин, газ үнэртээд байна гэх 230 орчим дуудлага мэдээлэл өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд бүртгэгдсэн.

Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэдээлэл ирээгүй. Ташаа мэдээлэл гэсэн үг. "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байгаа, туршилт хийгээгүй. Холбогдох албаны байгууллагууд юунаас болж газ мэт зүйл үнэртэж буйг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор дүгнэлт мэдээлэл гараагүй байгаа. Айл өрхийн агааржуулалтаар дамжуулагдан үнэртэж байгаа зүйл нь газ биш. Газ нь агаарт удаан тогтох үнэртэх боломжгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд  14 газын колонкт үзлэг шалгалт хийхэд илэрсэн зөрчил гараагүй. Дүнжингарав орчим 800 мм-ийн бохирын шугамаас хүчтэй үнэр үнэртэж, багажаар хэмжихэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн дүгнэлттэй шалгалтын ажлыг явуулж байна.  Шалгалтын хүрээнд Налайхаас Баянзүрх дүүргийн Дүнжингарав хүртэлх 500 метр бохирын шугамыг шалгахад "Очирдагинас" ХХК-ийн ойролцоо шугамаас үнэр эхэлж байгааг тодруулан ажиллаж байна" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

16 цаг 12 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

16 цаг 14 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

16 цаг 17 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17