Оросуудын сануулгын цаана!

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын албаны хүмүүсийн зүгээс Монголын талаар хэлж ярьж буй үг үйлдлүүд нэг л биш, ойрын жилүүдэд ажиглагдаагүй сөрөг хандлагыг  агуулах болов. Буриадын Цеденов, Тувагийн Шолбан нарын тойрог, мужийн хэмжээний нөхдүүдийн хэлсэн “Монголд Оросын нөлөө алга, барууны маягийн өнгөт хувьсгал бэлтгэгдэж байна” гэх мэтийн өдсөн сорьсон маягийн үгсэд ач холбогдол өгөөд яах вэ гэхэд ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны дарга Патрушев, Дум-ын дарга Володин нарын үг үйлдэл, төрийнх нь зүгээс барьж буй бодлогын өөрчөлтүүд анхаарлын гадна үлдэх арга үгүй бөгөөд энэ нь ОХУ-ын зүгээс Монголчуудад өгч буй сануулга гэж харагдаж буй юм.  Манай төр засаг Володиныг төрийн дээд түвшинд угтан авч байхад тэрвээр их хааны маань хөшөөнд хүндэтгэл үзүүлж ёсолсонгүй үл тоов. Путин, Ши Жиньпин гээд дэлхийн томчуул бүгд л хүндэтгэл үзүүлэн ёсолдог шүү дээ. Володины айлчлалаас цөөн хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын зүгээс тэдний төрийн бодлогын чухал зэмсэгүүдийн нэг болсон дизель, бензины экспортоо хязгаарлах найрамдалт харилцаат гэгдсэн цөөн хэдэн улсаас бусад улсуудад гаргах эрчим хүчний бүтээгдэхүүний тоо, хэмжээг багасгах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ хязгаарлалтад Монгол улс орсон эсэх нь тодорхойгүй байсан ба ямартай ч хязгаарлалтад хамрагдахгүй улсуудын жагсаалтад Монгол улс байгаагүй нь биднийг ихээхэн сандралд оруулсан. Мэдэгдэл гарсан өдрийн орой шөнөдөө манай шатахуун түгээгүүрийн станцуудад машины урт цуваа үүсч өглөөтэй золгосон байдаг. Энэ нь Монгол улс чухам ямаршуухан эмзэг, хараат улс төр, эдийн засгийн бүтэц тогтолцоотой улс болохыг дахин нэг сануулсан ажиллагаа болсон. 9-сарын 21-нд эхэлж тодорхойгүй хугацаагаар хэрэгжих заалттай энэ хязгаарлалт нь Володины Монголд хийх айлчлалтай давхацсан бөгөөд Оросуудад хязгаарлалтыг хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн хангалттай, үнэмшилтэй тайлбар үндэслэл харагдаагүй. Володин ирмэгцээ “Монгол улс дизель, бензиний хязгаарлалтад хамрагдахгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэнээр үүсээд байсан хямралд хүргэж мэдэхээр нөхцөл байдал арилж бид санаа амарцгаасан.

Оросууд өөрсдийн шугамаар ямар мэдээлэл авсан, чухам юун дээр үндэслэж албаны хүмүүс нь Монголын талаар ийм огцом хачирхалтай мэдэгдэл хийж эрээ цээргүй аашилж, шатахууны хоригоор сануулга өгөх болов гэдгийг бид мэдэхгүй. Өнгөрсөн 30 гаруй жил Оросууд Монголыг үндсэндээ “хаясан орхисон,” осолдохгүй л нэг хөрш нь байснаас улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан хамаарал бүхий зүйл маш хязгаарлагдмал байсан. Мэдээж бид бензинээ тэднээс авч байсан, асуудал байгаагүй.  Гэтэл саяхнаас юу болоод Оросууд биднийг ингэтлээ анхаарах болов, яагаад ийм сануулгын шинжтэй ажиллагаа явуулах болов? Уг нь ОХУ Украйнтай дайн эхлүүлээд хоёр жил шахам болж буй төдийгүй 2014 оноос хойш олон улсын бүрэн хэмжээний шахуу эдийн засгийн хоригт байгаа, юун Монгол байтугай завгүй байгаа улс шүү дээ.

2022 оны 2-сарын 24-нд Цэргийн тусгай ажиллагаа нэрээр эхлүүлээд сунжиран дайн болж хувирсан нэг талаас Орос нөгөө талаас баруунаар дэмжүүлсэн Украйны сөргөлдөөн бидэнд бол ялангуяа ОХУ-аас эдийн засаг, геополитик, стратегийн хувьд шууд хамааралтай байдаг манай улсын хувьд ихээхэн болгоомжтой хандах ёстой асуудал. Орос, Украйн хоёр хоюул манай түүхэн бас найрамдалт харилцаат улсууд. Гэтэл сошиал орчин, хэвлэл мэдээлэл бараг л тэр чигээрээ хойд хөршөө буруутгасан, бүр хараан зүхсэн мэдээллээр дүүрч Оросын гадаад бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг элчингийх нь өмнө хийх болсон нь Москвагийнхны анхаарлыг ихэд татах болсон. Үүнд манай ерөнхийлөгч асан, ерөнхий сайд асан, төрийн сайд өндөр албан тушаалд байсан хэд хэдэн нөхдүүд шууд нэг талыг барьсан мэдээлэл тогтмол түгээж зарим нь бүр Оросын эсрэг суртал нэвтрүүлэгт хүртэл оролцсон нь Монголын нийгэмд ихээхэн талцал үүсгэсэн. Хачирхалтай нь энэ асуудлаар төр засгийн зүгээс баримтлах бодлого тодорхойгүй, нэгдсэн бодлого байдаггүй юм уу гэмээр үйлдэл, эс үйлдлүүд манай эрх баригчид, сайд дарга нарын зүгээс ажиглагдах болсон. ОХУ найрамдалт харьцаат улсууддаа бензин шатахуунаа хямдралтай өгнө өө гээд “уриад” байхад үл ойшоон чимээгүй суух, нэг сайд нь Орост очоод бензиний үнээ хямдруулаад өгөөч гэж гуйгаад хэлэлцээр хийж байхад нөгөө сайд нь “ОХУ-аас бензин авч Украйны дайныг бид санхүүжүүлэхгүй” хэмээн мэдэгдэх гээд ойлгомжгүй, хачирхалтай үйлдлүүд эрх баригчидаас гардаг. Энэ нь одоогийн засгийн газар, эрх баригчид учираа олохгүй байгаа, нэгдсэн бодлого үгүйн илрэл. Эрх баригчдад ажлын туршлага, мэдлэг чадвар дутагдаад байна уу даа л гэж харагдаж байна.

Одоохондоо Монгол бол дэлхийн хэмжээний байтугай бүс нутгийн хэмжээний нөлөөний улс биш. Харин эцэг өвгөдийн өвлүүлсэн асар том, баян газар нутаг түүний газар зүйн байршилын ачааар бид ОХУ, Хятад цаашилбал дэлхийн шийдвэрлэх хүчнүүдийн геополитикийн ашиг сонирхолын өндөр ач холбогдолтой улс байсаар байгаа. Бидний хамгийн сул тал нөгөө давтах ярих дуртай газарзүйн байрлал, хөрш улсууд, газар нутаг, хүн ам, зах зээл аль нь ч биш харин төрийн нэгдсэн, залгамж бодлого үгүй, засаглалын ур чадварын дутагдал юм. Геостратеги, гадаад бодлогын хувьд бидэнд тийм олон сонголт байхгүй хэдий ч улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ ядуурлаас гаргах, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх хангалттай боломж, орон зай бий.

Өдгөө дэлхийд үүссэн геополитикийн сөргөлдөөн, Орос, Украйны дайн нь зарим улсуудад эдийн засгаа тэлэх том боломж олгосон. Сохорсон биш завшив гэгчээр хаа холын Сингапур, Энэтхэг, Вьетнам төдийгүй хөрш, зэргэлдээх Хятад, Казахстан, Киргиз гээд улсууд энэ боломжийг овжин ашиглаж их ашиг хийсэн, хийсээр байна. Киргиз л гэхэд 2022 онд ОХУ-тай хийсэн худалдаа 3.2 дахин, Европын Холбоотой хийдэг худалдаа 7.7 дахин өссөн бол Казахстан Хятадын хоорондын худалдаа 24 тэрбум доллар хүрэхийн зэрэгцээ Казахстанаас ОХУ-руу гаргадаг бүтээгдэхүүн 25% өсч 9 тэрбум доллар хүрсэн. 2023 оны эхний хагаст Энэтхэгийн Оросоос авдаг газрын тосны бүтээгдэхүүний импорт 14 дахин, Сингпурынх 2-3 дахин өссөн бөгөөд эдгээр улсуудын эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч байна. Дайн эхлэхээс өмнө ЕХ, ОХУ-ын хооронд хийгддэг байсан 280 орчим тэрбум ам.долларын худалдаа өнөөдөр үндсэндээ эдгээр улсуудаар дамжин явагдаж буй гэсэн үг. Харамсалтай нь эдгээр улсуудаас ч илүү нөхцөлтэй байсан Монгол улс харин боломжийг ашиглаж чадсангүй бүр эсрэгээрээ бензиний үнээ яаж барих вэ гээд их айдас, сандралтай байгаа нь бодит үнэн.

Бидний хувьд зүгээр л зэс, нүүрсний үнийн өсөлт, Хятадын эрэлтийг харан алгаа хавсран сууцгааж байна. Яагаад? Үүнд олон “мэргэн, цэцэн” тайлбар, шалтгаан огт хэрэггүй. Бид зүгээр л ухаангүй, чадваргүй, олхиогүй байна.  

Х.Батсуурь /Эдийн засагч/

Эх сурвалж: www.polit.mn

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

5 цаг 45 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

5 цаг 50 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

5 цаг 55 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

6 цаг 0 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

6 цаг 5 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

6 цаг 10 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

6 цаг 15 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

6 цаг 20 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

6 цаг 25 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

6 цаг 30 мин