Гаитигийн хямрал ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр

2023-10-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ЖАРГАЛМАА

Карибын тэнгисийн орнуудын нэг Гаитид зэвсэгт бүлэглэлүүд нийслэлийг нь эзлэн түрэмгийлж байгааг таслан зогсоохоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, олон улсын цэргийн хамтарсан ажиллагаа явуулахаар болсон билээ. Сүүлийн жилүүдэд Гаитид хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудал хөндөгдөх болсон. Он гарснаас хойш гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүн амины хэрэг, хүний хулгай, бэлгийн хүчирхийлэл нэмэгджээ. Иймд аюулгүй байдлын хамгаалалт нэн шаардлагатай болсон байна.

 

Улс төрийн хямрал

 

Гаити олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдалд байсан. Мөн бүс нутгийн онцлогоос хамаарч байгалийн гаймшиг нөхцөл байдлыг улам хүндрүүлсээр байсан аж. Тухалбал, 2014 онд дараалан тохиосон Иван, Жанна хар салхины улмаас хохирол их амсчээ. Түүний дараагаар хэд хэдэн том хэмжээний газар хөдлөлт болжээ. 2016 онд Жовенел Мойс ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж эхэлжээ. Цар тахлын холбогдолтой эдийн засгийн хүндрэлийг даван гарахад НҮБ-аас Гаитигийн төсвийн 30 хувийг хангасан байна.

Ерөнхийлөгч Мойсын бүрэн эрхийн хугацаа 2020 оноор дуусгавар болсон ч тэрбээр ээлжит сонгууль зарлахаас татгалзаж үндсэн хуулийг зөрчжээ. Үүний дараагаар 2021 оны долдугаар сард гэртээ алагдсан хэрэг гарсан байна. Энэ хэргийн дараа ерөнхий сайд Ариэль Хенри ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ч параламентын дэмжлэгийг авч чадаагүй. Гаитид үүссэн улс төрийн хямралын улмаас тус улсад гэмт хэргийн гаралт ихсэж, нийгмийн байдал улам хурцдсан аж. Ерөнхий сайд Ариэль Хенри ирэх онд ээлжит сонгуулийг зохион байгуулахаа зарлаж, сонгуулийн комиссыг томилно гэдгээ мэдэгдсэн юм. Эдийн засгийн хямрал хүмүүнлэгийн тусламжийн хүрэлцээгүй байдал нь энгийн иргэд тэр дундаа эмзэг бүлгийнхэнд хүндээр тусдаг байна.

 

Хүний эрхийн асуудал

 

Гаитигийн Порт-о-Пренс хотод одоогоор нийт 92 бүлэглэл зэвсэгт халдлага, түрэмгийлэл үйлдэж байна. Ажиглагчдын үзснээр бүлэглэлүүд улстөрчид болон цагдаагийнхантай холбоотой аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчдийн эсрэг халдлага, заналхийллүүд удаа дараа гарсан байна. Иргэний нийгмийн байгууллагууд хэд хэдэн тохиолдлыг баримтжуулж авчээ. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр сард хоёр цагдаагийн амийг хөнөөсөн хэргийг эрэн сурвалжилж байсан сэтгүүлчдийг бүлэглэн хөнөөсөн хэрэг гарч хууль тогтоогчид тодорхой арга хэмжээ аваагүй аж. Бэлгийн цөөнх ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалдаг “Кураж” байгууллагын ерөнхийлөгч Шарлот Жьюди 2019 онд гэртээ нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг мөн гарч байж. Түүний хэргийн шалгалт мөрдөн байцаалтад ахиц гараагүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэл газар авч 2020 онд Олон улсын хөлбөмбөгийн хороо FIFA-ын ёс зүйн хороо эмэгтэй тоглогчдид зохион байгуулалттай бэлгийн мөлжлөгт өртдөгийг баримттай дэлгэсэн юм. Үүнд Гаитигийн хөлбөмбөгийн холбооны еөрнхийлөгч Ив Жан Бартын эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргасан байна. 2024 оноос Гаитид хэрэгжих шинэ эрүүгийн хуульд жендэрт суурилсан хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт хамруулан үзэх зохицуулалт оруулсан ажээ.

 

НҮБ-ын шийдвэр

 

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Гаитигийн хүн амын 42 хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай. 40 хүртэлх хувь нь хүнсний аюулгүй байдлын хурцадмал байдалд орсон гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн Гаитигийн хүнд хэцүү байдлын улмаас дүрвэгсэд нэмэгдэж байна. Өнгөрсөн оны байдлаар нийт дүрвэгсдийн тоо 21 мянга гарсан нь 2021 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Зөвхөн хөрш зэргэлдээх Доминиканы Бүгд Найрамдах улсаас энэ онд 59 мянган хууль бус цагаачдыг буцааж илгээсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор Гаити дахь гэмт хэргийн бүлэглэлүүд энэ оны эхний хагаст 2000 гаруй хүний аминд хүрч, 1000 гаруй хүнийг барьцаалж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж хүн амыг айлгажээ. НҮБ, АНУ, Франц, Канад, Карибын тэнгисийн нийгэмлэгийн гишүүд болон бусад орны засгийн газрууд Гаити хямралыг даван туулж, ардчиллыг бэхжүүлэхийн тулд яаралтай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Гаитигийн ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Аюулгүйн зөвлөлд олон улсын цэргийн хүчийг илгээх саналыг дэвшүүлсэн юм. Даваа гарагт Аюулгүй байдлын зөвлөлийн 15 орноос ОХУ,БНХАУ саналыг түтгэлзүүлж үлдсэн 13 улс дэмжсэнээр олон улсын цэргийн хүчийг Гаитид илгээхээр болжээ.

Гаитигийн Гадаад хэргийн сайд Жан Виктор Женеус “Энэ бол удаан хугацаанд зовж зүдэрч буй иргэдийн хувьд итгэл найдварын оч байх болно” хэмээжээ. Хятадаас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн санал хураалтын дараа "Энэ маш чухал шийдвэр. Хэрэв Зөвлөл эртхэн ийм алхам хийсэн бол Гаити дахь аюулгүй байдлын нөхцөл байдал өнөөдрийнх хүртэл дордохгүй байх байсан" хэмээн хэлж нөхцөл байдалд анхааралтай хандах хэрэгтэй гэлээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс “Олон улсын цэргийн ажиллагааг эхний алхам гэж үзэж байгаа, цаашлан хүмүүнлэгийн болон эдийн засгийн дэмжлэгийг дэс дараатай хүргэж ажиллана” гэв. АНУ саналыг дэмжсэн, одоогоор цэргийн тусламж үзүүлэхгүй ч сайн дурын байгууллагууд болон хүнд нөхцөлд зохиулж санхүүгийн тусламж үзүүлнэ хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

Эх сурвалж www.polit.mn

ERDENE
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад $150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

14 цаг 37 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

16 цаг 4 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

16 цаг 9 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

16 цаг 16 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2024-05-03
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2024-05-03
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2024-05-03
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

2024-05-03
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

2024-05-03
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

2024-05-03