Г.Арсланхуяг: Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг болно

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа Г.Арсланхуяг "Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.  Өнөөдөр камергүй байгаа асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Дорноговь аймагт камер хангалтгүй байсан. Хяналтын камер хангалтгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, камержуулах чиглэлээр цагдаагийн төв байгууллагаас, урьдчилан сэргийлэх албадын зүгээс орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад удаа дараа шаардлагыг өгч байгаа. Тухайлбал Сүхбаатарын талбайгаас Баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер бий. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. Камерын иж бүрэн хяналттай, үүнийг цагдаа нар шалгаж, хянадаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд камержуулалтын үр дүнд

Гэмт хэргийг илрүүлэх ажил 70 орчим хувьтай гарсан.

Гарч болзошгүй гэмт хэрэг 80 орчим хувиар буурсан.

Улаанбаатар хотын хэмжээнд хүүхэд алга болсон дуудлагын дагуу камераар хөөж үзэхэд бараг 17, 18 камераар дамжиж олдож буй сайн туршлагууд бий.Тиймээс ч орон нутагт хяналтын камер байршуулах ажлыг сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна. Гадаадын улс орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг.Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулаад дахиад баривчлагдах тохиолдолд бүртгэдэгтэй адилхан санг бүрдүүлж байна. Үүнтэй адилаар гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэх ажлыг эхлүүлээд жил орчим хугацаа өнгөрч байна. Энэ ажлыг цаашдаа улам сайжруулна. Өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх, олон улсын туршлагаар веб сайтад байршуулдаг болгох асуудлыг ярилцлаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна" хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

14 цаг 29 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

14 цаг 32 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

14 цаг 34 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17