ХҮН:Ногоон автобусыг 1993 онд үйлдвэрлэсэн байна

2023-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХҮН-аас нийслэлд автобус худалдан авалтын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгч, техникийн ухааны магистр А.Отгонбаяр өчигдөр очиж автобус бааз дээр очиж, авсан зураг дээрээ тайлбарлав.

Тэрбээр "Ногоон автобус шинэ үү, хуучин уу гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл.

Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэвтэй, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт олон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн цаасан скоч байсан.

Урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байдал харагдлаа.

Машин, техник үйлдвэрлэлд эхлээд бүх деталиудаа захиалаад мм-ийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Үүний дараа будаг хийж, эд ангиудаа суурилуулдаг. Гэвч эдгээр автобусанд гэрэл, дохио зэргийг суурилуулсны дараа нэмж будаг хийхдээ маш бохир хийсэн байгаа юм" хэмээн хэллээ.

Эх сурвалж:www.polit

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

1 цаг 8 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

1 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

1 цаг 24 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

4 цаг 10 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

4 цаг 34 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

4 цаг 38 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

7 цаг 11 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

7 цаг 16 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

7 цаг 21 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

7 цаг 26 мин