Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас гадна багш нарын төлөөлөл оролцов.

Аравдугаар сарын 5-нд  болох Дэлхийн багш нарын өдрөөр багшийн цалин 1000 ам.долларт хүргэе шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болжээ.

Багш нар цалингаа 1000 доллар болгохыг шаардаж ажил хаяна

Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: Бид 2023 оны есдүгээр сард салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол багш нар аравдугаар сарын 5-нд улсын хэмжээд ажил хаялт зарлана. Манай ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлээд байгаа.

Хэлэлцээрт тавьж байгаа саналууд:

1. Багшийн цалинг ойрын гурван жил дотор 1000 ам.долларт хүргэх. Эхний жил буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 60 хувь нэмэгдүүлэх.

2. Боловсролын байгууллагын үйлчилгээний ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр авч байна.

Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянга гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй.

Ц.Мөнхтуяа:

Монгол багш нарын үйлдвэрчний эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа: Инфляцтайгаа уялдуулаад багшийн цалин 1000 ам.долларт хүргэхгүй бол Монголын багш нар дүрвээд дууслаа. Багшгүй Монгол боллоо. Бид 30 жил загас шиг дуугүй суусан. Одоо больё. Төр засгийнхан өөрсдөө 44 их наядаар хулгай хийгээд сууж байхад багш нар угаадас шиг цалингаар яаж амьдрах юм бэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

иргэн
Баригдсан зарим хулгайч 40-хөн тэрбум төг авсан, юун сүртэй юм, тэгж ярьвал 4 их наяд төг хувааж авсан хүмүүсийг би мэднэ гээд байдаг, яалтай ч юм, бүү мэд??? Нүүрс, төмөр, бусад түүхий эдээ бирж гээчээр дамжуулж зарвал үнэ хүрэхээс гадна ил тод амар юм. Хулгайгүй, авилгагүй болчихвол багш нарын цалинг 1,000 доллар болгоход амархан байна аа. Ер нь ч эмч, багш нар ийм цалинтай болох нь зөв өө. Эмч, сувилагч нарын цалинг эрүүл мэндийн даатгалтай уячихвал 1,000 доллар бол авна аа. Харин багш, эмч, сувилагч нарт тавьдаг шаардлага өндөрсөөд үйлчилгээ сайжрах байх шүү.
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

15 цаг 1 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

15 цаг 4 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

15 цаг 6 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17