186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагаас 2023 оны есдүгээр сарын 4-18-ны өдрүүдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлжээ. Тодруулбал хууль бусаар агнаж, тээвэрлэсэн 186 тарвага, 11 ширхэг лаазалсан тарваганы мах Улаанбаатар хот руу нууцаар нэвтрүүлэхийг завдсан байна. Мөн агнахыг хориглосон зэрлэг амьтан агнасан, тээвэрлэсэн дөрвөн үйлдэл буюу 80 ширхэг ногтруу шувуу тээвэрлэсэн, нэг ширхэг Алтайн хойлог шувуу тус тус тээвэрлэсэн, янгир ямаа агнасан хоёр үйлдэл, зөвшөөрөлгүйгээр элс, хайрга, жонш тээвэрлэсэн таван үйлдэл буюу 13,450 тонн жоншны хүдэр тээвэрлэсэн, зөвшөөрөлгүй элс хайрга, тээвэрлэсэн дөрвөн үйлдлийг илрүүлжээ.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах ургамлын зүйл түүж, тээвэрлэсэн хоёр буюу хоёр кг каннабисын төрлийн ургамал, өвс гэх нэршилтэй дельта-9 тетрогидроканнабинол бодис хоёр уут тус тус бэлтгэж, тээвэрлэж явсныг зогсоосон байна.Хуш модны самар 165 шуудайг хууль бусаар бэлтгэсэн, хууль бусаар мод бэлтгэсэн 1 буюу 12 ширхэг гуалин мод бэлтгэж, тээвэрлэсэн, газрын хэвлийд хууль бусаар халдаж хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдэл, нэн ховор ургамал болох хонин арц 11 шуудайг түүж, бэлтгэн зөөвөрлөсөн 1 үйлдлийг тус тус илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоожээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрээс янгир агнах зөвшөөрөлтэй компани зөвшөөрөлд зааснаар өөр газарт АНУ-ын иргэнээр нэг тооны янгир ямаа агнуулсан, Архангай аймгаас Тоёота маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан зэрэг үйлдлүүдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

18 цаг 5 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

18 цаг 7 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

18 цаг 10 мин
МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

2024-05-17
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

2024-05-17
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

2024-05-17
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

2024-05-17
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

2024-05-17
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

2024-05-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

2024-05-17