У.Сосорбурам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдааг сайжруулах шаардлагатай

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

 Дэлхийд найман тэрбум хүн амьдардаг ч бүгд өөр өөрийн үзэл бодол,  хүсэл мөрөөдөл, амьдралын хэв маягтай. Гэхдээ бүгд эрх тэгш сурч хөгжих, ажил хөдөлмөр эрхлэх үүрэгтэй. Үүнийг ч Монгол Улс Үндсэн хуулиндаа тусгасан байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах “Салхич шувуу” төвийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн шинэчилсэн найруулгын 144  дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаарх цуврал нийтлэлээ хүргэж байгаа билээ. Энэ удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурамыг урьж, ярилцлаа.

 

-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг баталсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэг арга хэмжээ болох санхүүгийн дэмжлэгийн  хүрээнд энэ жил хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?

 -Бид Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2023 оны байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 11.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэг арга хэмжээ болох санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 25 ТББ, 25 ААН байгууллага сонгон шалгаруултад тэнцэж 132 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байраар хангагдсан. Санхүүгийн дэмжлэг олгох  арга хэмжээний гол зохицуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан ТББ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 20 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийг эргэн төлөлтгүй, 50 хувийн эргэн төлөлттэй хүүгүй барьцаагүй 36 сарын хугацаатай олгодог. Харин  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн байгуулсан аж ахуй нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах зорилгоор 30-50 хүртэлх сая төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хүүгүй 36 сарын хугацаатай олгож гэрээ байгуулан хяналт тавин ажиллаж байна. Санхүүгийн дэмжлэгийг авсан төрийн бус, аж ахуй нэгж байгууллагууд ихэвчлэн үйлчилгээний болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хэрэгжүүлж буй чухал арга хэмжээний нэг бол  ажлын байрны дадлагажуулагч.  Ажлын байрны  дадлагажуулагчийн үйл ажиллагааны  үр дүн болоод ололттой талыг нь хэрхэн харж байна вэ?

-ХНХЯ “Жайка” олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөлтэй хамтран 2022 оноос эхлэн  ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 67 ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэн 17 ажлын байрны дадлагжуулагчид гэрээтэй ажиллаж байгаа.

 Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучлах, ажлын байранд нь тогтвортой ажлуулахын тулд ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу  дэмжлэг үзүүлдэг.  Мөн  ажил олгогч байгууллагад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх  нөлөөллийн сургалт явуулдаг. Энэ нь гэр бүл асран хамгаалагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэснээр, хамт олонтой болж нийгэмших, амьдралын чанар сайжрах, нийгмийн идэвх оролцоо нэмэгдэх ач холбогдлын талаарх  ойлголт хандлагыг өгөх чиг үүрэгтэй. Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны  ололттой  тал байна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хийх буюу ажилдаа очих дуртай байх гол хөшүүрэг  нь хэдий нийгмийн саад бэрхшээл сайжрахгүй байгаа хэдий ч  хамт олны уур амьсгал эерэг байх, мөн ажлын байрны тохируулага хийчих юм бол ажлын байрандаа хурдан дасаж буй нь ажиглагдаж байна.  Энэ тал дээр “Жайка” олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслөөс бэлтгэсэн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг сайжруулах, мөн ажлын байрны тохируулгыг бий болгох чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөцүүд болон ажилд дадлагажуулагчдын оролцоотойгоор, ажил олгогч байгууллагуудын удирдлага, албан хаагчдад шат дараалсан сургалтууд зохион байгуулж байгаа нь үр дүнтэй байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй  иргэд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж байгаа гол асуудал нь юу байна?

-Ажлын байрны дадлагажуулагч ажиллаж эхлэснээр ажлын байраар хангагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй эргэх холбоо болон хяналтын тогтолцоо сайжирсан. Ажлын байраар хангагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэсэг хугацааны дараа ажлаасаа гардаг тохиолдол их байдаг. Энэ тал дээр бид судалгаа хийхэд нэгдүгээрт нийтийн тээвэр, дэд бүтцийн стандарт  хангагдаагүйгээс шалтгаалдаг.  Хоёрдугаарт,  хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийн асуудал, гуравдугаарт ажил олгогч байгууллагуудын ажилтан албан хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага ,ажлын байрны тохируулага  дутмаг байгаа нь нөлөөлдөг. Харин дөрөв дэх хүчин зүйл нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  нийгэмшүүлэх, бие даах чадвар дутмаг байгаа нь  тулгамдсан асуудал болж байна. Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, бие даах чадварыг төлөвшүүлэх, хөдөлмөрт урт хугацаагаар бэлтгэх төвүүдийг дүүрэг болгонд бий болгох, хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ шаардлагатай байна. Гэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс амжилттай сайн  байгаа,  баялаг бүтээгч  гэдгээ харуулсан жишээ олон бий. Тиймээс  амжилттай сайн хөдөлмөр эрхлэж байгаа сайн туршлагыг нийгэмд сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулснаар ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэл нэмэгдэх боломжтой. Мөн ажил олгогч байгууллагууд ч ажлын байраар хангах сэтгэл зүй сайжрах хандлага нэмэгдэж  эерэг хандлага бий болж байна.

-Ажлын байрны тохируулгыг стандартын дагуу зөв хийж, хүртээмжтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх нэг том хөшүүрэг.  Манай улсад  ажлын байрны тохируулга хийсэн  байгууллагууд хэр байдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар тохирох хэрэглэгдэхүүн гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, программ хангамж орчин нөхцөл, үйлчилгээг хэлнэ гэсэн нэр томьёог баталсан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Мишээл” групп, “Чиглэл” ХХК, “Яогсан” солонгос ресторон, “Баян хүдэр” ХХК зэрэг байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ямар бодлого, зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх,түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалахад  салбар дундын уялдааг хангасан хуультай байх шаардлагатай гэж миний хувьд үзэж байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд нийгэмд олон талын саад болон  хүртээмжгүй байдал  байгааг бид мэдэж байгаа. Тиймээс бүх талаараа ээлтэй хүртээмжтэй байж хөгжлийн бэрхшээлтэй иргэд  ямар нэгэн саад бэрхшээлгүй сурах, хөгжих, хөдөлмөрлөх бүхий л эрх нь хангагдана. Ер нь саадгүй хүртээмжтэй байна гэдэг нь  зам талбай, харилцаа холбоо, барилга байгууламж гээд  дэд бүтцийн стандартыг хангасан байх асуудал юм. Гэвч эдгээр нь зөвхөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулагдсан дэд бүтцийн стандарт гэж ойлгох нь өрөөсгөл. Учир нь Монгол Улсын иргэн бүр хүртээмжтэй, ээлтэй саадгүй  орчин нөхцөлд  ажиллаж амьдрах эрхтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин