НҮБ-ын чуулган эхлэхийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсав

2023-09-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Нью-Йорк хотод эхэлнэ. Чуулганыг нээж НҮБ-ын 78 дугаар Ерөнхий Ассамблейн дарга Дэннис Францис болон НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутарриш, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан зөвлөлийн нарийн бичгийн дарга Паула Нарваез нар үг хэлэх юм.

Энэ удаагийн НҮБ-ын 78 дугаар чуулганы Ерөнхий санал хэлэлцүүлэг Тогтвортой хөгжлийн зорилтыг хурдасгахад улс орнууд ямар алхам хийх тухайд онцгойлон анхаарч байгаа. Тиймээс улс орны төрийн тэргүүд Ерөнхий Ассамблейн ивээл дор зохион байгуулагдаж буй Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганд оролцож, байр сууриа илэрхийлнэ. Энэ үеэр “Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад тулгамдаж байгаа сорилтуудыг хэрхэн даван туулах”, “Аль ч улс орныг үлдээлгүй цаашид хамтдаа хөгжих нь” зэрэг асуудлаар салбар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөжээ. Мөн эхний удаагийн хуралдааны үеэр Дэлхийн хотуудын өдөрт зориулан “Тогтвортой хөгжилд ээлтэй хот”, “Хог хаягдалгүй хот байгуулах санхүүгийн боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэлэлцэх олон улсын чуулган эхлэхийн өмнөх өдөр буюу өчигдөр Нью-Йорк хотноо дэлхийн дулаарал, байгаль орчныг доройтуулж байгаагийн эсрэг жагсаал цуглаан боллоо. Хөл ихтэй Нью-Йоркийн гудамжуудыг хааж дуу хоолойгоо илэрхийлсэн жагсагчид “Эх дэлхийгээ хайрлая”, “Дэлхий хайлж урсаж байна”, “Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй”, “Бид ирээдүй хойчдоо эх дэлхийгээ үлдээх ёстой”, “Байгаль орчны онц байдал зарлаж байна” зэрэг уриа лоозонгуудыг барьсан байлаа. Мөн одоогийн Ерөнхийлөгч Ж.Байдены явуулж буй бодлогыг шүүмжилсэн нь ч цөөнгүй харагдаж байв. Тэдний олонх нь байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын төлөө нэгдэж байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, Харвард төгссөн Youtuber Тэйлор “Би халуун дэлхийд амьдармааргүй байна. Халуухан болзоонд явмаар байна” гэсэн бичгийг гартаа барьжээ. Тэрбээр, “Би зөвхөн өөрийнхөө төлөө биш, миний дүү нар, тэдний үр хүүхдийн төлөө энд зогсож байна. Бид байгаль орчны төлөө, ирээдүйн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Ялангуяа шатахуун импортлогч, үйлдвэрлэгч монополь компаниуд зөвхөн өөрсдийн ашгийн төлөө байгаль орчинд хор нөлөө учруулж байгаа нь байж болшгүй зүйл. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ” хэмээн ярьж байв.

Харин 76 настай Стив “Байгаль орчны доройтол гэдэг энэ зууны хамгийн тулгамдсан асуудал боллоо. Тиймээс нар салхины эрчим хүч зэрэг байгальд хоргүй эрчим хүчийг сонгож ирээдүйгээ аврах хэрэгтэй. Ялангуяа газрын тос, шатахуун үйлдвэрлэгчид бидний дуу хоолойг сонсоосой, шийдвэр гаргагчид илүү ухаалаг шийдвэр гаргаасай гэж хүсч би энд зогсож байна” гэсэн юм. 

Манхэттэний төв хэсгийг эзэлж, зам хаан жагссан жагсагчид дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд ирж оролцож байгаа уур амьсгалын долоо хоногт зориулан ийн үзэл бодлоо илэрхийллээ. Ойролцоогоор 15 мянга гаруй хүн оролцсон энэхүү эсэргүүцлийн жагсаалыг дэлхийн дулаарлыг зогсоох зорилготой “Уур амьсгалын групп” сайн дурын байгууллагаас зохион байгуулсан байна. Мөн цаашид АНУ-аас гадна Герман, Англи, Өмнөд Солонгос, Энэтхэгт зэрэг 50 гаруй улс оронд нийт 500 гаруй эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

7 цаг 56 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

7 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

8 цаг 12 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

10 цаг 58 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

11 цаг 22 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

11 цаг 26 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

13 цаг 59 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

14 цаг 4 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

14 цаг 9 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

14 цаг 14 мин