Эрээн хотноо Монгол, Хятад, Орос улсын эдийн засгийн чуулган болж байна

2023-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол,Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын зам дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа энэ сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд эхэллээ.

Есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх үйл ажиллагаа нь “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор болж, Монгол, Хятад, Орос гурван орны хил дамнасан тээврийн чадавхийг сайжруулах, аялал жуулчлалын хамтын ажиллагаа солилцоо, Монгол, Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, Монгол, Хятад Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл зэрэг таван сэдвийн хүрээнд болж байна.

Уг форумыг 2009 оноос эхлэн Эрээн хотноо 11 дэх  удаагаа зохион байгуулсаар ирсэн аж. Энэ удаагийн форум нь цар тахлын нөлөөгөөр дөрвөн жил засварласны дараагаар болж байгаагаараа онцлог. Монголын талаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БОАЖЯ болон Гадаадын иргэдийн харьяатын газар, хил залгаа аймгуудын Засаг дарга нар болон  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ч.Эрдэнэсайхан тэргүүтэй салбарын төлөөлөл болон жижиг дунд бизнес эрхлэгч 90 гаруй, нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна.

Мөн үзэсгэлэнд олон улсын бараа бүтээгдэхүүний 500 павилон ажиллуулж, автомашин, хүнд машин механизм, хүнсний бүтээгдэхүүний  үзэсгэлэнгийн долоон хэсэгт гурван улсын иргэд бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 173 (7158)

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

1 цаг 45 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

1 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2 цаг 1 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

4 цаг 48 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

5 цаг 11 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

5 цаг 15 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

7 цаг 48 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

7 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

7 цаг 58 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

8 цаг 3 мин