Б.Мөнхцацрал: Мансууруулах бодисыг гаальд электрон тамхи гэж мэдүүлдэг

2023-08-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг,  давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Бид энэ удаа электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа.

-Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ?

-Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг. Тиймээс электрон тамхины хэрэглээг vaping гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн.

-Электрон тамхинд шинжилгээ хийж үзэхэд орц найрлага нь ямар бодис агуулагддаг вэ? эдгээр нь хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг үү?

-Электрон тамхины шингэн хэсэг нь nicotine, glycerol, propylene glycol, болон үнэр, амт оруулагч зэргийг агуулдаг. Эдгээрийг тус тусад нь тайлбарлавал…

Nicotine нь байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис. Янжуур тамхинд агуулагдах никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу 1,3 мг байдаг (Жишээ нь: ESSE Change 0.3мг, Parliament 0,8мг). Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна.

Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, entertainment үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодисууд нь 2150С-с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг. (энэ талаар олон улсын эрдэмтэд судалгаанууд байдаг ба энэ АНУ-ын California-н Их Сургуулийн эрүүл мэндийн тэнхим болон анагаахын сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл байна.)

Glycerol, Propylene glycol эсвэл эдгээрийн холимог эсвэл дангаараа электрон тамхины шингэний үндсэн найрлага бөгөөд бүх е-тамхинд найрлагад байгаа.

Олон улсад электрон тамхины хэрэглээг хэрхэн авч үзэж, зохицуулдаг вэ?

–Дэлхий дээрх никотин агуулсан эсвэл никотингүй электрон тамхины эрх зүйн байдлыг дараах газрын зургаас харж болно.

ф Дэлхий нийтээр Covid-ийн идэвхтэй үе намжсаны дараа электрон тамхины асуудал анхаарал татаж байна.

Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглосон.

Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрч байгаа ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамласан байдаг. Тухайлбал: Австрали улсад электрон тамхины зах зээл өсөн нэмэгдэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний тамхи татах, никотин донтолтыг нэмэгдүүлж байгаа судалгаа гарч, үүнээс болгоомжлон Австралийн засгийн газраас никотин агуулсан эсэхээс үл хамааран бүх электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдахыг хориглохоор болж байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд нь 2023.05.02-нд мэдэгдэл хийсэн.

Энэ дээр дурдсан агуулга найрлагын эрсдэл, хор уршгаас гадна огт тамхи татдаггүй байсан өсвөр насны хүүхдүүдийг тамхинд оруулах, донтуулах сөрөг үр дагавар гарч байна.

– Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн электрон тамхитай холбоотой ямар зөрчлүүд гарч байна вэ? Манай улсын хувьд электрон тамхи импортлоход ямар эрх зүйн зохицуулалттай байдаг вэ?

– “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015-3, 2019, 2022-2, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд электрон тамхины тухай хараахан тусгагдаагүй байна. ЭМЯ-с нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр бидний яриад байгаа электрон тамхины талаар тусгай зөвшөөрөл, техникийн зохицуулалт, татвар зэрэг нэлээд өөрчлөлт орох байх гэсэн хүлээлттэй байна.

Ер нь аливаа бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглээ ихсэх тусам хуурамч бүтээгдэхүүн дагаж ихэсдэг. Тухайлбал: Улсын хилээр “Электрон тамхины шингэн” гэж гаальд мэдүүлсэн дээжид шинжилгээ хийж үзэхэд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын хавсралтад заагдсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн болох каннабидиол, “Шингэн тамхи” гэж мэдүүлсэн дээжид НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан Дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн зэрэг зөрчлүүд гарсан.

Эх сурвалж: www.polit.mn

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
DR. ADITYA
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

13 цаг 56 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

16 цаг 48 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

16 цаг 53 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

16 цаг 58 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

17 цаг 3 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Уржигдар 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Уржигдар 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Уржигдар 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Уржигдар 17 цаг 29 мин