С.Амарсайхан: Үерт амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

2023-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УОК-оос үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг зөвлөлөө. Шадар сайд С.Амарсайхан "Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшиг, аюулд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний эмчилгээ оношилгоо болон бусад асуудалд УОК болон нийслэл, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарч ажиллаж байна. Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн  нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн. Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье.

Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж байна. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна" хэмээн хэллээ.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, авто зам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1,019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр,  Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд татан оролцуулж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Өчигдөр 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Өчигдөр 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Өчигдөр 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Өчигдөр 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Өчигдөр 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Өчигдөр 09 цаг 48 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

Өчигдөр 07 цаг 15 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

Өчигдөр 07 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

Өчигдөр 07 цаг 05 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

Өчигдөр 07 цаг 00 мин