Ц.Цэцгээ: ИТХ-д дөрөв дэх удаагаа сонгогдлоо

2023-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөгчийн нэг Ц.Цэцгээтэй ярилцлаа.

 

 -Танай дүүргийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна вэ?

-Манай дүүргийн ИТХ-ын  эмэгтэйчүүдийн төлөөлөл 43.7 хувийг эзэлдэг.  Үүнээс харахад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна гэсэн үг.  Энэ нь манай дүүргийн удирдлагууд эмэгтэйчүүдийнхээ  шийдвэр, саналыг  сайн хүлээж авч, хэрэгжүүлэх тал дээр ажилладаг гэсэн үг. Тиймээс дүүргийн хэмжээнд  эмэгтэйчүүд нийгмийн түвшинд ажиллахад хүндрэл учирдаггүй. 

-Та төлөөлөгчөөр  хэдэн удаа  сонгогдон ажиллаж байна?

-Би 2000 онд анх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдож, түүнээс хойш дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

-Эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар ажлууд хийв?

-Дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, удирдлагын түвшинд удирдах албан тушаалд томилогдох, дэмжих тал дээр саналаа хүргүүлдэг. Мөн дүүргийн хэмжээнд нийгмийн асуудалд анхаарч байна. Учир нь нийгмийн  асуудалд эмэгтэйчүүд санал тавихаар дэмжигдэх магадлал өндөр байдаг. Манай дүүргийн эмэгтэйчүүдийн холбоо, дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл сайн ажиллаж байгаа.  Саяхан дүүргийн ИТХ дахь  эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл залуучуудын  хөгжлийн хэлтэстэй  хамтран дүүргийн  удирдагч  түвшний эмэгтэйчүүдтэй уулзалт  хийсэн. Эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд, эрэгтэйчүүд удирдах түвшинд илүү чадвартай ажилладаг. Харин манай дүүргийн хувьд эмэгтэйчүүд удирдах түвшинд орж ажиллаж буй нь давуу талтай. Эмэгтэйчүүдийн  хувьд нийгмийг илүү сайн мэдэрч чаддаг гэж хардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)

 

Зочин
Энэ авгай иргэдийн амьдралд өгөөжтэй юу хийсэн нөхөр үү.Бид л лав таних ч үгүй юм бна ийм хөөрхөн өөрийнхөө болон ах дүү нараа өөд татсан шар хувалзнуудыг 4 удаа сонгодог үнэн тэнэг хорхойнууд шүү бид. Тэгээд энэ нөхөр иргэдийг басамжлаад би 4 удаа сонгогдсон та нар яахын гээд байж байгаа байдлыг хардаа үнэн хөөрхийлөлтэй ард түмэн юмаа бид энэ нөхөр бүүр алт болжээ хахахаха
Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нүүрс борлуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 4 мин
Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

Н.Багабанди: Ерөнхий сайдаар С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан

2 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

7 цаг 56 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

12 цаг 58 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

13 цаг 3 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

13 цаг 8 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

13 цаг 13 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

13 цаг 18 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

13 цаг 23 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

13 цаг 28 мин