А.Өсөхжаргал: Таван хороо бүгд эмэгтэй Засаг даргатай

2023-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Бид  21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл хэр тусгалаа өгч буйг цувралаар хүргэсэн бол энэ удаа Багануур дүүргийн удирдлагын багийг онцолж байна. Тус дүүрэг 17 төлөөлөгчтэй. Үүнээс таван эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 29 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор  Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Хүний хөгжил, цахим бодлогын хорооны дарга, Насан туршийн боловсролын төвийн захирал А.Өсөхжаргалтай ярилцлаа.

 

-Хорооны Засаг дарга, дүүргийн төлөөлөлөгчөөр ажиллах боломжийг хэрхэн бий болгосон бэ?

-Багануур дүүрэг засаг захиргааны таван хороотой. 2014-2022 онд дүүргийн НАМЭХ-ны даргаар ажиллаж байхдаа дүүргийн төр, захиргааны байгууллага болон МАН-ы хороотой хамтын ажиллагаа болон жендэрийн асуудалд байр сууриа илэрхийлэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирлээ.

Өнөөдрийн байдлаар бүх хороо эмэгтэй Засаг даргатай байна. 2016 оноос эхлэн хороодын Засаг дарга нар болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нарыг эмэгтэй хүн ажиллуулахад анхаарч ажилласан. 2016-2020 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд таван хорооны Засаг даргын дөрөв нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан бол 2020-2024 онд бүрэн эрхийн хугацаанд хоёр төлөөлөгч Засаг даргатай байна.

-Дүүргийн төлөөлөгчдийн жендэрийн байдал хангалтгүй түвшинд байгаа. Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж хороод дээр ямар байдаг вэ?

-Багануур дүүрэг 2020 оны сонгуулийн тухай хуулиар 17 төлөөлөгчтэй байхаар тусгасан. Өнөөдөр 17 төлөөлөгчөөс тав нь эмэгтэй. Энэ нь нийт төлөөлөгчийн 29 хувийг эзэлж байна. Харин хороо болон бүх албан байгуллагын үйлчилгээний ажилтнуудын 90 хувь нь эмэгтэйчүүд байна.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг оруулж ирэх нэг хөшүүрэг нь квот байя гэдгийг иргэний нийгмийн тэмцэгчид шаардаж байгаа нь зөв үү. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намууд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг хамгийн доод түвшнээр нь нэрсийг оруулж ирдэг тул хуралд эмэгтэй төлөөлөгчдөөс гарсан санал, шийдвэрлүүлэх асуудлууд дэмжигдэх магадлал муу байдаг. Квотын асуудлаас гадна сонгуулийн зардал өндөр байдаг учраас эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж чаддаггүй.

-Та эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр яаж анхаардаг вэ?

-Эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр олон жил хэвшсэн эрчүүд давамгайлсан байдал, хэвшмэл ойлголтыг тодорхой хэмжээнд өөрчилж 2012 он хүртэл эмэгтэйчүүдийн квот 10 гаруйхан хувь байсныг 2016 онд 32 болгож бүх эмэгтэй ялалт байгуулж, 2020 онд төлөөлөгчдийн тоо цөөрснөөс шалтгаалан 29 хувийг нэр дэвшүүлж бүгдийг нь ялалтад хүргэсэн амжилттай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 90 (7075)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 23 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

9 цаг 24 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

9 цаг 29 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

9 цаг 34 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

9 цаг 39 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

9 цаг 44 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

9 цаг 49 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

9 цаг 54 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин