Б.Жавхлан: Төсвийн орлого нэмэгдсэн ч цалин, тэтгэвэр нэмнэ гэж хэлэхэд эрт байна

2023-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе.

 

-Засгийн газрын хуралдаанаар  Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хэлэлцжээ.  Ямар хэмжээнд байна вэ?

-Засгийн газар нь 2018-2020, 2021-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулаад гадаад өрийн менежемэнтийг хийгээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай ажилласны дүнд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийг өргөн барихад гадаад өрийн байдал хүнд, тодорхойгүй зүйлүүд их байсан. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авсны хүчинд Засгийн газрын өрийн зохицуулалтад эерэг үр дүн гарч, дефольт болох эрсдлээс бүрэн гарч байна.  Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол ирэх тавдугаар сарын 1-нд төлж барагдуулах ёстой Гэрэгэ бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэлээ хангаад байна. Нийт дүнгээрээ Засгийн газар нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг хийлээ.

-Ирэх намар төлөгдөх “Самурай” болон “Евро” бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?

-Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны намар төлөгдөх ёстой Самурай, бонд болон Евро бондын өрийн зохицуулалтыг хэрхэн хийх талаарх төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөгжлийн банкны 2022 оны үйл ажиллагаанд олон улсын байгууллага аудит хийгээд зөрчилгүй гэдэг тайлан гаргасан.  Энэ нь манай улсаас гадаадын хөрөнгийн зах зээл дээр гараад байгаа аж ахуй нэгжид өрийн зохицуулалтаа амжилттай хийх суурь нөхцөл боллоо. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хувьд амаргүй байсан. Үүнээс болж, Монгол Улс зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх нь зорилго байсан. Харин одоо зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсаныг бататгасан үр дүн гарлаа. Чанаргүй ангилалд шилжээд байсан нэг их наяд 56 тэрбум төгрөгийг төлүүлж, Хөгжлийн банкны эх үүсвэр нэмэгдсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иенийн Самурай бондын төлбөрийг төлөх эх үүсвэрээ цуглуулаад бэлтгэлээ хангасан.

- МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр нэмэх шаардлага байна. Төсөвт ч тодотгол хийнэ гэдэг асуудлыг ярьсан. Төсвийн орлого өссөн учраас цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжтой юу? 

-Инфляцтай уялдуулаад төсвийн боломждоо тулгуурлан цалин, тэтгэврийг нэмэх ёстой цар тахлаас болоод чадаагүй. Гэхдээ тэтгэврийг нэмсэн.Цалингийн тухайд бодлогын тохироо хийх нь чухал байгаа. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд салбар бүр цалингаа нэмдэг болсноор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд зангидагдаж ирсэн төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Тийм учраас Х.Булгантуяа ажил үүнээс эхэлж байна.  Орлоготой уялдуулж, төсөвт тодотгол хийж цалин нэмнэ гэх нь эрт байна. Төсвийн орлого биелэхгүй, зардлаа санхүүжүүлж чадахгүй, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд төсөвт  тодотгол хийдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)

 

МЭХ, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийнхөн сумдын төрөх ор, эхо аппаратыг шинэчилнэ

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй умайн хүзүү бо

21 цаг 36 мин
Хүй долоон худагт "Тэнгэр дэлхийн бөөгийн фестиваль" болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “

21 цаг 39 мин
"Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол Улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлх

21 цаг 39 мин
Т.Баярхүү: Монголчууд санхүүгийн салбарын буруу тооцооллоос болж өр зээлэнд орсон

 “Зууны мэдээ” сонины дэргэдэх “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00

21 цаг 41 мин
ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

ЦЕГ:С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтын ДНХ, шалгагдаж байсан хүмүүсийнхтэй тохироогүй

23 цаг 6 мин
Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Б.Энхбаяр: Намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж хэлье, жагсаалт наймаалцаж байж хэрэгт орж гогдуулав

Өчигдөр 15 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албаныханд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Өчигдөр 12 цаг 55 мин
Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Эверестийн оргилд авирахаар явсан хоёр уулчны нэгнийх нь цогцос олджээ

Өчигдөр 12 цаг 51 мин
С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

С.Одонтуяа: Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг байдал чинь хэрээс хэтэрлээ

Өчигдөр 12 цаг 44 мин
Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

Өчигдөр 07 цаг 20 мин