Байгаль хамгаалагч мэргэжлийг өвлөж буй хүүхдүүдийг Унгар улсад суралцуулна

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсаас байгаль орчны чиглэлээр Унгар Улсын тэтгэлгээр 35 оюутан сургах асуудлаар санал солилцов. Энэ асуудлыг дэс дараалалтай хийх, МУИС-д тусгайлан анги нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлсэн ба БШУ-ны сайд, МУИС-ийн захирлын хамт гурван талт уулзалт хийж асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүсэв. Элчин Сайд Обрущанский Борбала Анна энэ асуудлыг бид бүрэн дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, Унгар Улсаас багш ирсэн ба хичээлээ заагаад эхэлсэн байна. Таны мэргэжил өвлүүлэх санаа байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна.

Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилсан уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүслээ. Энэ бол маш чухал бөгөөд аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба хүүхдүүд нь энэ замналаар байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тодотгов. Түүнчлэн Унгар Улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин Сайд Обрущанский Борбала Анна хэлэв. Энэ асуудлыг илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.

Эх сурвалж: www.polit.mn

Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

3 цаг 32 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

3 цаг 37 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

3 цаг 42 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

3 цаг 47 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

3 цаг 52 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

3 цаг 57 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

4 цаг 2 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

17 цаг 28 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

17 цаг 33 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

17 цаг 39 мин