Л.Энх-Амгалан: Эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч татгалзах ёстой

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хүүхэд нэг бүрийн сэтгэлзүй, ялгаатай байдлыг харгалзах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргасан байна.

Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна бизээ.

Би яг хоёр жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй.” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.

Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм шүү.

Түүнээс биш би ухаантай үг хэлж, хоосон цэцэрхэж, зарим хүний хэлдгээр поп зан гаргаж байгаа асуудал огтоос биш юм шүү гэдгийг хэлье. Ер нь цаашдаа эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой.

Өнгөрсөн жил БШУ-ны яамнаас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа / Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт / нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг дахин хэлье” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ddavaa
Sayahan Bayanzurh duurgiin Zarim surguuliud haritsan test belgej tuuhiin shalgalt avsan baina baij boloh l doo Neg surguuli nugeegee "doosh hiihiig " hicheesen I'm arga hemjee tsaashid ur duntei esehiig hen medeh ve? Jishee ni Orosiin anhnii haan hen be? gedgiig huuhed but zaaval medej baih yostoi yuu?Taaruu dun avsan suragh google-ees IVAN gej old medsen l baina l daa Hediigeer tsahim Erin Hedii ch googleer shalgalt avah yum bol surgaltiin aguulga hutelber gargan bags have ajilluulah here's baina uu?
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

4 цаг 0 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

4 цаг 5 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

4 цаг 10 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

4 цаг 15 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

4 цаг 20 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

4 цаг 25 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

4 цаг 30 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

17 цаг 56 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

18 цаг 1 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

18 цаг 7 мин