“Алтан тариа” гурилын үнийг 20 төгрөгөөр нэмэгдүүлэх нь үндэслэлгүй гэв

2023-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Энэ сарын 3-ны өдөр "Алтан тариа" ХХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын ногдуулсан торгууль үндэслэлгүй хэмээн үзэж шүүхэд өгөх болсноо зарласан юм. Мөн компани ашигтай ажиллах зорилгоо 20 хувь болгохын тулд гурилынхаа үнийг килограмм тутамд 20 төгрөгөөр нэмж байна хэмээн "Алтан тариа" ХХК-ийн Бизнес, Хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнэ мэдээлж байсан. Тэгвэл "Алтан тариа" ХХК-ийн дээрх шийдвэрийн талаар ШӨХТГ хариу мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "ШӨХТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд “Алтан тариа” ХХК-д "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж, "Зөрчлийн тухай хууль"-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн.Энэхүү шийдвэрээ "Өрсөлдөөний тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.9-д “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх... ” гэж заасны дагуу мэдээлсэн болно. “Алтан тариа” ХХК нь улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу тус компани нь зөрчлийн үр дагаврыг арилгах буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн үнийг цуцлах байтал эсрэгээрээ үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэх аливаа шалтгаант холбоо байхгүй байна.

“Алтан тариа” ХХК-ийн тус үйлдэл нь хэрэглэгчдээ үл хүндэтгэсэн, хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэхээр байгаа тул уг үйлдлээ нэн даруй зогсоохыг хүсье. Бараа бүтээгдэхүүнийг сонгох нь гагцхүү хэрэглэгчийн эрх бөгөөд зах зээлд бүтээгдэхүүн санал болгож байгаа аж ахуй эрхлэгчийн нэг талын хүсэл зоригоос хамаарахгүй тул зах зээлд шударгаар өрсөлдөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ёс зүйтэй бизнес эрхлэхийг аж ахуй эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалж байна" хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

25 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

30 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

35 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

40 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

45 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

50 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

55 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

1 цаг 0 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

1 цаг 5 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

1 цаг 10 мин