Анх удаа хилийн үнээр худалдаалсан нүүрсийг БНХАУ-ын хил дээр хүргэж өглөө

2023-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нүүрсний анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж нийтдээ 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг худалдаалаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж өнөөдөр Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод хүргэлээ. Үнийн хувьд ам нөхцөлөөр 100-110 орчим ам.доллар байсан бол биржээр 178.6-179.1 доллар хүргэжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулан өнөөдөр анхны тээвэрлэлтийг ийнхүү эхлүүлж байна. Ингэснээр тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буй юм.

Өмнө нь уурайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог. Өөрөөр хэлбэл худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч өөрсдөө тээвэрлэн экспортолдог байсан. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, Эрдэнэс Тавантолгой ХК тээврээ хариуцдаг болсноор Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

14 цаг 14 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

15 цаг 41 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

15 цаг 46 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

15 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

2024-05-03
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

2024-05-03
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

2024-05-03
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

2024-05-03
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

2024-05-03
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

2024-05-03