“Moody's” Монголын зээлжих зэрэглэлийг “В3”, төлөвийг “тогтвортой” гэж үнэллээ

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Moody's” Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В3” түвшинд, төлөвийг “Тогтвортой” гэж үнэллээ. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхэд эдийн засгийн төрөлжилт сул, улс төрийн тогтворгүй байдал болон засаглал сул зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулсан нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөхийг дурдсан байна. Тухайлбал: уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа эрчимжсэнээр гадаад валютын орлого өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жилүүдэд өсөхөд дэмжлэг болно гэж үзсэн байна.

Энэ онд Монгол Улсын эдийн засгийг 4.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин дараа дараагийн жилүүдэд өсөлт эрчимжиж 6-7 хувь болно гэж үзсэн байна. Үүнд “Оюу Толгой” төслийн гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл голлон нөлөөлнө. Мөн БНХАУ эдийн засгаа эргэн нээснээр дунд хугацаанд Монгол Улсын нүүрсний эрэлт өндөр байна гэж үзсэн байна.Харин гадаад валютын албан нөөц 2023 оны эцэст 3.1 тэрбум ам.долларт тогтворжино гэж мэдээллээ. Гадаад өрийн хувьд олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход эрсдэлтэй ч зохицуулах боломжтойг дурдав.Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар 650 сая ам.долларын 2028 онд эргэн төлөх бонд гаргасан юм. Шинэ бондоор энэ онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, ирэх онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлнэ. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа учир энэ оны аравдугаар сард хугацаа нь дуусах бондын төлөлтийг хийхэд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

3 цаг 2 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

3 цаг 7 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

3 цаг 12 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

3 цаг 17 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

3 цаг 22 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

3 цаг 27 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

3 цаг 32 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

3 цаг 37 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

3 цаг 42 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

3 цаг 47 мин