П.Ганхүү: Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг барина

2023-02-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй ярилцлаа.

 

-Өнөөдрийн байдлаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн.  2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас  баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.  Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг  төмөр зам барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын  төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэр их тээвэрлэлт хийсэн бэ?
-2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж, 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. 99.2 мянган тонн сайжруулсан шахмал  түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн. Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж,  галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсон. Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан.


-Тээвэрлэлт 2023 он гараад хэвийн үргэлжилж байгаа юу?
-2023 онд ч мөн адил зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж байгаа. Нийслэлийг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн 36.4мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлтийг хийсэн байгаа. Цаашид ч экспортын ачаа зөөнө.


-2023 онд тээвэрлэлт хийнэ гэсэн урьдчилсан тооцоо бий байх?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая.тонн нүүрс экспортлоно гэсэн урьдчилсан тооцоо гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)

Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

4 цаг 22 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

4 цаг 27 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

4 цаг 32 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

4 цаг 37 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

4 цаг 42 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

4 цаг 47 мин
Д.Болорсүрэн: Бодлого боловсруулж ажиллах эмэгтэйчүүдээр төр дутаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг

4 цаг 52 мин
Сонсголуудыг цуцлах уу?

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсо

4 цаг 57 мин
Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуу

5 цаг 2 мин
Шүүт гацааны малчин хос

Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошу

5 цаг 7 мин