Н.Мэндсайхан: Эмэгтэй төлөөлөгчид нэгдээд ажиллах нь чухал байна

2023-02-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Дундговь аймгийн долоон эмэгтэй төлөөлөгчийн нэг, ИТХ-ын  төлөөлөгч Н.Мэндсайхантай ярилцлаа. 

 

-Танай аймгийн тухайд ИТХ-ын төлөөлөгчдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна.  Ер нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо хэр байдаг вэ?


-Би аймгийнхаа ИТХ-д улиран сонгогдоод ажиллаж байна. Өмнө нь тэргүүлэгчээр ажиллаж байсан.  Шинэ хуулиар тэргүүлэгч гэсэн статусгүй болж, бүгд төлөөлөгчөөр ажиллаж байна.  Манай аймаг 35 төлөөлөгчтэй. Үүний долоо нь эмэгтэй төлөөлөгч.  Бусад аймагтай харьцуулахад эмэгтэй төлөөлөгчид харьцангуй олон байгаа нь сайшаалтай хэдий ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангагдахгүй байна.   Бид одоогоор аймгийнхаа эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн асуудалд чиглэсэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна.  Мөн ИТХ-даа хүүхэд гэр бүлийн чиглэлийн асуудлыг оруулж, төсөв хөрөнгө батлахад дуу хоолойгоо хүргэж ажилладаг.   Миний хувьд хөдөөгийн багаас сонгогдсон учраас малчин эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж ажиллахыг хичээж байна. 


-Малчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ? 


-Хөдөөд өрх толгойлсон малчин эмэгтэй олон байна.  Амьдралын онцлогоос болж, хөдөө нөхөр нь малаа харж, эхнэр нь сум аймгийн төвдөө хүүхдүүдтэйгээ амьдардаг ийм байдал түгээмэл боллоо. Эмэгтэйчүүд маань тэр болгон дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй.  Энэ асуудлыг ямар бодлогоор дэмжих вэ гэдэгт сэтгэл чилээж явдаг. Гэр бүл гэдэг хоёр талд байна гэдэг эргээд олон асуудал үүсгэх эрсдэлтэй. 


-Танай аймгийн ИТХ та нарын санал санаачлагыг хэр дэмжиж ажилладаг вэ?


-Төлөөлөгчийн хувиар санал санаачлагаа оруулдаг. Малчин эмэгтэйчүүдийн чуулганыг тогтмол зохион байгуулж байна.  Чуулганаар тэднийг ямар чиглэлд дэмжих вэ гэдэг ерөнхий дүр зураг тодорхой болно.  Энэ дагуу асуудал дэвшүүлээд орохоор ИТХ маань дэмжих талдаа байдаг шүү.  Ер нь аливаа асуудалд эмэгтэй төлөөлөгчид маань нэгдээд ажиллах чухал байдаг.  Гэсэн ч манай эмэгтэй долоон төлөөлөгчийг гурав  нь АН, дөрөв нь МАН-ын төлөөлөгчид байдаг. 


 - Та өмнө төлөөлөгчөөр олон удаа сонгогдож байсан юм байна.  Улстөрч эмэгтэй байх амаргүй юу?


-Мэдээж амаргүй.  Гэр бүлийнхэн маань сайн ойлгодог учраас л өнөөдөр би иргэдийн төлөөлөгч хийгээд явж байна.  Тэд ойлгохгүй бол үнэхээр хэцүү ш дээ.  Мөн эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахын тулд юуны өмнө өөрийгөө хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, чадавхжуулах, мэдлэг чадвараа дайчлах, нийгмийн тогтсон хандлагыг өөрчлөх чадамж суух, зоригтой дайчин байх хэрэгтэй. Бэрхшээл гэвэл нийгмийн тогтсон хандлага, хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт хийх. Улс төрийн намуудын шат шатны сонгуульд дэвших эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал, эдийн засгийн чадавхаас мөн  шалтгаалж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)

уг нь бүгд улс орноо хөгжүүлье сайн сайхан болгоё гэдэг чин сэтгэлтэйгээр ажиллах юм бол эр эмээрээ ялгараад нэгдээд байх шаардлагаггүйм байгаанш дэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

4 цаг 59 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 0 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 5 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 10 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 15 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 20 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 25 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 30 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин